Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газарын тэргүүн Америкт айлчилж байна.
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газарын тэргүүн Бямба Цэрэн АНУ, Канад, Япон 3 улсаар нэг сарын хугацаатай албан ёсны айлчлалыг эхлүүлсэн билээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Вашингтон хотноо хүрэлцэн очсон бөгөөд Төвөдийн ард түмний төлөөх АНУ-н дэмжлэг хүмүүнлэгийн тусламж төдийхнөөр харагдаж болохгүй гэсэн санааг дэвшүүлж байгаа. Харин Төвөдийн асуудал бол Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-н стратегийн ашиг сонирхолтой холбогдож тус улсын үнэт зүйлсийн тусгал болдогийг онцолж байгаа.
Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр конгрессийн гишүүн Иан Шаковский болон Төлөөлөгчдийн Танхимийн дарга асан Ненси Пелоси зэрэг хууль тогтоочидтой уулзсан. Энэ үеэр Бямба Цэрэн Төвөд рүү чиглэсэн БНХАУ-ын хавчлагын асуудал болон АНУ-ын дэмжлэг суларвал нөхцөл байдал улам ширүүсэх талтайг анхааруулсан. Ийнхүү тус яриа Төвөдүүдийн тулгарч буй бэрхшээлүүд рүү чиглэж “колоны үеийн шинжтэй” дотуур байртай сургуулиуд олширсон нь нь хүүхдүүдийг гэр бүлээс нь тусгаарлаж байгаа, дижитал хяналт, шашны эрх чөлөөг боогдуулж байгаа зэрэг асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлагнажээ.
Тавдугаар сарын 3-нд NDTV(Шинэ Дели ТВ)-д өгсөн ярилцлагад Далай ламын залгамжлагчийн талаар сэтгүүлч Аллистер Дсуза хөндсөн нь анхаарал татахуйц хэрэг байлаа. Далай ламын залгамж халааг тодруулах эсэх талаар асуултад ирэх долдугаар сарын 2-4-ний хооронд Төвөдийн шашны тэргүүнүүдийг хамарсан хурал болно. Тус хурал дээр Дээрхийн Гэгээнтэн энэ асуудлыг хөндөнө гэж найдаж байна гэж хариу өгсөн. Тэр үеэр шийдвэр гарах боломжтой эсэх талаар сэтгүүлч лавшруулахад “Миний бие энэ талаар итгэлтэй хариу өгч чадахгүй нь. Гол шийдвэрийг Далай лам гаргана шүү дээ” гэж хариулсан бөгөөд дараа төрлийн талаар товчхон тайлбарлаж энэ талаар ярихад хэтэрхий эрт байна гэсэн юм. 90 дөхсөн настай гэхэд Дээрхийн Гэгээнтэний биеийн байдал тун сайн байгааг мэдэгдэж долдугаар сарын 6-нд болох насны ойгоороо оюун санааны залгамжлагчаа зарлах боломжтой ч баттай хэлж чадахгүй эцсийн шийдийг Дээрхийн Гэгээнтэний өөрийнх нь амнаас л сонсох хэрэгтэй гэсэн юм.
14-р Далай Лам 70 гаруй жил Хятадтай тэмцсэн тухайгаа сийрүүлсэн “Дуугүйд зориулсан дуу хоолой” номондоо өөрийнхөө хойд дүрийг Хятадад биш эрх чөлөөний газар төрнө. 15-р Далай ламыг тодруулах нь Хятадын засгийн газарын бус харин Төвөдийн ард түмний асуудал хэмээн бичжээ. Харин БНХАУ түүхэн эзэнт гүрнүүдийн залгамж улсын хувьд гэгээнтэн, хувилгаадыг тодруулах эрхтэй төдийгүй дараагийн Далай лам дундад газар мэндэлнэ гэсэн байр суурьтай байдаг юм. Хэрэв Хяталын Коммунист Нам 14-р Далай ламыг жанч халсны дараа Далай ламын дараа төрөхийг сонговол төрөлөө олох махбодио Дээрхийн Гэгээнтэн өөрөө сонгож төрдөг хэмээн итгэдэг Төвөдийн ард түмний хувьд дийлэнх хэсэг нь хүлээн зөвшөөрөхгүй л болов уу.
"Далай лам долдугаар сарын 6-нд болох насны ойгоороо оюун санааны залгамжлагчаа зарлах боломжтой" |
2025-05-05 12:06:36
2025-04-30 17:00:16
2025-04-30 14:18:24
2025-05-06 16:00:46
2025-05-06 15:41:49
2025-05-06 15:30:43
2025-05-06 15:30:22
2025-05-06 15:12:49
2025-05-06 14:02:52
2025-05-06 13:32:57
2025-05-06 12:35:10
2025-05-06 12:31:45
2025-05-06 12:24:32
2025-05-06 12:06:46
2025-05-06 11:46:31
2025-05-06 11:08:56
2025-05-06 10:57:46
2025-05-06 10:51:04
2025-05-06 10:38:43
2025-05-06 09:45:00
2025-05-06 09:36:49
2025-05-06 09:27:56
2025-05-05 16:32:08
2025-05-05 15:07:33
2025-05-05 15:06:44
2025-05-05 13:46:45
2025-05-05 13:28:04
2025-05-05 13:17:24
2025-05-05 12:44:54
2025-05-05 12:19:42
2025-05-05 12:06:36
2025-05-05 11:51:59
2025-05-05 11:45:40
2025-05-05 11:45:14
2025-05-05 10:16:49
2025-05-05 09:19:08
2025-05-05 09:13:17
2025-05-05 09:06:39
2025-05-05 08:46:20
2025-05-05 08:44:32