Нарендра Моди Энэтхэг улс халдлага үйлдсэн этгээдүүдийг “газарын мухар” хүртэл мөшгинө гэж хэлэв
Энэ пүрэв гарагт энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Пахалгамд халдлага үйлдсэн этгээдүүдийн эсрэг хүчтэй арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
Тэр “Би дэлхий нийтэд хэлж байна: Энэтхэг улс бүх террорист болон тэдний ард буй этгээдүүдийг тодорхойлж, мөрдөж олоод шийтгэх болно. Бид тэднийг газарын мухар хүртэл мөшгинө” хэмээн мягмар гарагт болсон халдлагаас хойш анх удаа энэ талаар ярихдаа хэлсэн байна. Энэтхэгийн талаас пакистаны элчин сайдын яамны шилдэг дипломат гэгддэг Саад Ахмад Варрайхыг лхагва гарагийн шөнө дуудан уулзсан бөгөөд халдлагатай холбоотойгоор Пакистан улстай дипломат харилцаагаа “бууруулж”байгаа. Тус халдлагын улмаас 26 хүн амиа алдаж олон тооны хүн гэмтэж бэртсэн.
Энэтхэгийн гадаад харилцааны нарийн бичгийн дарга Викрам Мисри Энэтхэг улс Пакистанаас бүх цэргийн атташе нараа эгүүлэн татаж байгаа бөгөөд Исламабад хот дахь дипломат төлөөлөгчийн газарт ажилчдын тоог 55аас 33 болгож цөөлж буйг хэлсэн. Мисри Энэтхэгийн зүгээс тухайн халдлагад хилийн цаанаас оролцоо байгаа гэж үзэж буйг нэмж хэлсэн нь Британы эзэнт гүрнээс тусгаар тогтносон цагаасаа хурцадмал харилцаатай байсан хөршөө хэлж буй хэрэг юм. Өчигдөр Энэтхэг улс дипломат хариу арга хэмжээний хүрээнд хил давах гол боомтыг хааж Инд мөрний ус хуваалцах гэрээг цуцалсан байна
Эх сурвалж: DW
| Кашмир дахь халдлага: Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди халдагсдыг барина гэж амаллаа |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48