Пап лам 88 насандаа таалал төгслөө.
Хорхе Марио Бергоглио 1936 оны 12 сард Аргентиний Буенос Аерос хотноо мэндэлсэн. 1958 онд хүнд өвчин тусч, эдгэрсний дараагаар Есүсийн нийгэмлэгт гишүүн болохоор шийджээ. Филисофи, теологийн мэргэжилтэй тэрээр америк тивээс сонгогдсон анхны пап лам төдийгүй бэлгийн цөөнхүүдийн эрхийг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн хүний эрхийн төлөө зоригтой дуугарч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарсан.
14 дахь пап лам Бенедикттэй нөхөрлөсөн түүхийг нь харуулсан “2 пап” уран сайхны кино Оскарт нэр дэвшиж байсныг та бүхэн санаж байгаа байх. 2023 оны 8 сарын сүүлээр тэрээр Монгол улсад айлчлал хийж Монголын Буддын шашны тэргүүнүүдтэй уулзаж католик болон буддын шашинтнуудыг энх тайван, хүчирхийлэлгүй дэлхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байв. Мөн тэрээр айлчлалынхаа төгсгөлд манай хөрш БНХАУ дахь шашин шүтэх эрх чөлөөний талаар асуудлыг хөндөж хятадын ард түмэн болон хятад дахь христийн шашинтнуудад мэндчилгээ хүргэсэн нь олон улсын ач холбогдолтой байлаа.
Хүн төрөлхтний энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Хорхе Марио Бергоглио 88 насандаа уушгины хатгаа өвчнөөр нас баржээ. Тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарсны дараа нас баржээ.
| Хорхе Марио Бергоглио 88 насандаа уушгины хатгаагаар нас барлаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38