БНХАУ бусад улс орнуудыг АНУ-тай худалдааны гэрээ байгуулахаас татгалзахыг уриалж байна

БНХАУ даваа гарагт АНУ-тай өрнөж буй худалдааны дайнтай холбоотойгоор өөрсдийн зардлаар өргөн хүрээний худалдааны гэрээ байгуулахаас татгалзах талаар анхаарууллаа. БНХАУ-н худалдааны яамны сайд Бээжингийн зүгээс хятадын зардлаар гэрээ байгуулж буй ямар ч талыг хүчтэй эсэргүүцэн харилцан шийдэмгий байдлаар арга хэмжээ авах талаар мэдэгджээ. Тус сайд Блумбергийн мэдээнд хариу өгөхдөө Трампын засаг захиргаа хятадтай хийх худалдааг хязгаарлах түүнчлэн валютийн хориг арга хэмжээ тавихын тулд АНУ-с тарифийн хөнгөлөлт хүсэж буй улс орнуудад шахалт үзүүлэхээр бэлдэж буй талаар холбогдох эх сурвалжуудыг дурьдан хэлжээ. Ерөнхийлөгч Трамп 4 сарын 2нд нэмэгдүүлж буй тарифаа хятадаас бусад хэд хэдэн оронд түр зогсоож буйгаа мэдэгдсэн нь дэлхийд 2т бичигддэг том эдийн засгийг ганцаардуулж орхисон юм. Хэд хэдэн удаагийн үйлдлээр Вашингтон хятадад тавих импортийн тарифаа 145%-д хүргэсэн бол Бээжингийн талаас АНУ-н бараанд тавих татвараа 125%-д хүргэсэн. Өнгөрсөн долоо хоногт Хятад өөрийн нийт үнийн дүнг цаашид өсөхгүй гэсэн хариу өгсөн. АНУ бүх худалдааны түншүүдтэйгээ тарифийг өсгөж буйгаа тэнцэх гэсэн тугийн дор хаацайлахын хажуугаар бүх талуудыг харилцан тарифф гэх хэлэлцээр хийхийг хүчилж байна хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Мөн сайд хэлэхдээ хятад улс бол өөрийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах бүрэн чадалтай бөгөөд бүх талуудтай эв санааны нэгдэлээ бэхжүүлэхэд бэлэн гэжээ. Хятадад төвтэй бодлогын зөвлөх Plenum-ийн түнш Бо Женгуан бодит үнэн гэвэл хэн ч аль нэг тал болохын хүсэхгүй байна гэжээ.

Хэрэв улс орнууд хятадад хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн дэд бүтэц, технологийн ноу хау болон зарцуулалт тал дээр өндөр хамааралтай байдаг бол би тэднийг АНУ-н шаардлагыг хүлээж авна гэж бодохгүй байна. Маш олон зүүн өмнөд азийн улс орнууд энэ ангилалд орно

Баттай байр суурь хайж буй Бээжингийн зүгээс энэ долоо хоногт НҮБ-н Аюулгүйн зөвлөлд Вашингтонийг жижиг улс орнуудыг дээрэлхэж дэлхийн улс орнуудын энх тайван хөгжилд тариффийг зэвсэглэн харанхуйлж байна хэмээн буруутгаж албан бусаар зөвлөлдүүлэхээр болжээ. Энэ сарын эхээр 50 гаруй улс орон өөр дээр нь Ерөнхийлөгч Доналд Трампын тавьсан тариффийн талаар хэлэлцэх хүсэлт гаргасныг АНУ-н Худалдааны төлөөлөгч Жэймисон Греер мэдэгдэв.

Үүнээс хойш хэд хэдэн 2 талт яриа хэлэлцээр болсон дотор Япон улс АНУ-тай хийсэн яриа хэлэлцээрийн нэг хэсэг болгож буурцаг, будааны импортоо нэмэгдүүлэх талаар ярьж байгаа бол Индонези улс бусад улсаас авах захиалгаа бууруулахын тулд АНУ-н хүнс, барааны импортийг нэмэгдүүлжээ. Трампын засаг захиргаа Бээжийнгийн цэргийн зориулалтаар ашиглагдана гээд буй сайжруулсан хагас дамжуулагчийг хөгжүүлэх үйлдэлд саад болохыг оролдож буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хятадад үйлдвэрлэсэн хөлөг онгоцуудад боомтын төлбөр ноогдуулсан нь хөлөг онгоц үйлдвэрлэлд Хятадын ноёрхлыг унагах зорилготой юм. Хиймэл оюун ухааны чипийн томоохон үйлдвэрлэгч Nvidia компани засаг захиргааны хиймэл оюун ухааны чипний експортыг хязгаарласан нь 5.5 тербум долларт хүрнэ гэж мэдэгдсэн юм. БНХАУ-н дарга Ши Жин Пинь өнгөрсөн долоо хоногт зүүн өмнөд азийн 3 оронд бүс нутгийн харилцааг бэхжүүлэхээр айлчилж очиж худалдааны түншүүдээ нэг талын дээрэлхэлтийг эсэргүүцэхийг уриалсан. Ши Жин Пинь Вьетнамын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа АНУ-г дурьдалгүйгээр Худалдааны болон тарифийн дайнд ялагч үгүй гэжээ.


БНХАУ бусад улс орнуудыг АНУ-тай худалдааны гэрээ байгуулахаас татгалзахыг уриалж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ