Киев болон Москва нэгнээ “Улаан өндөгний баяр”-ын гал түр зогсоох гэрээг зөрчсөн хэмээн буруутгалаа

Орос Украйн улсууд ерөнхийлөгч Владимир Путиний зарласан Улаан өндөгний баярын 1 хоногийн гал зогсоох гэрээг зөрчсөн гэж бие биеэ буруутгаж байгаа бол Кремлийн зүгээс фронтыг тулалдаанд түр зогсоох тушаал байгаагүй гэж мэдэгдлээ. Вашингтоны зүгээс эвлэрлийн гэрээг сунгахад сайшаалтай байгаагаа мэдэгдсэн бол ерөнхийлөгч Володимир Зеленский дайны дайралтуудыг 30 хоног завсарлах хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа мэдэгдээд байгаа юм.

Гэвч 2022 оны 2 сард Украйн руу мянга мянган Орос цэргүүдийг илгээсэн Путиний хувьд бямба гарагт Москвагийн цагаар ням гарагийн шөнө дунд хүртэл гал түр зогсоох тушаал өгсөн бөгөөд сунгах талаар хэлсэн зүйл байхгүй. ОХУ-ын төрийн мэдээний агентлаг ТАСС-н зүгээс Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос гал түр зогсоох гэрээг сунгах талаар тодруулахад “Өөр ямар нэгэн тушаал өгөөгүй” гэж хариу өгснийг тусгажээ. Украйнд ням гарагийн үеэр ямар нэгэн агаарын түгшүүрт дохио дугараагүй ч даваа гарагийн шөнө дундаас тус улсын зүүн болон зүүн өмнөд хэсгүүдэд пуужингийн болон дроны дайралтыг анхааруулсан дохиог  Украйны агаарын хүчнээс гаргасан байна. Украйны зэвсэгт хүчнээс Оросын өөрсдийн гал зогсоох амлалтыг зөрчсөн 3,000 гаруй зөрчлийг мэдээллэсэн гэж Зеленский даваа гарагийн өглөө хэлсэн бөгөөд Киевийн зэвсэгт хүчинд Оросын армийн үйл хөдлөлтэй адилхан байхыг зааварласан тухай нэмж хэлжээ. Түүнчлэн тэрээр Телеграм апп дээрх постондоо “Бид чимээгүй байдалд чимээгүйгээр хариу өгнө, бидний дайралт Оросын дайралтаас хамгаалах л зорилготой” хэмээн мэдэгджээ. Байлдаан өрнөж буй зүүн бүсийн Покроск хотын ойролцоо фронтод Оросын талаас их хэмжээний буудлага, болон дайралтын ажиллагаа хийсэн талаар мөн хэлсэн. Ням гарагийн орой Зеленский мэдэгдэхдээ агаарын түгшүүрт дохиогүй байсан нь “гал зогсоох нэгэн төрлийн хэлбэрт хүрсэн” гэсэн бөгөөд дор хаяж 30 хоног иргэний обьектуудад дроны болон пуужингийн цохилт өгөхгүй байх санал гаргасан. Тэрээр нэмж хэлэхдээ хэрэв Орос орон үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол энэ нь дайныг өөгшүүлж зөвхөн хүний амь насыг устгах зүйлсийг хийсээр байхыг баталж буй явдал гэжээ. Өөр нэгэн Улаан өндөгний баярын мэндчилгээ бичлэг дээр Зеленский Украйны ард түмнийг итгэл найдвараа бүү алдаарай энх тайван нэг л өдөр ирэх болно хэмээсэн байна. Зеленский Бид юуг хамгаалж байгаагаа мэднэ, бид юуны төлөө тулалдаж байгаагаа ч мэднэ гэж Украйны үндэсний хувцас өмсөж Киевийн Гэгээн Софиагийн сүмийн урд зогсонгоо хэлжээ. Оросын батлан хамгаалах яамны сайд Украйн гал зогсоох гэрээг 1,000 гаруй удаа зөрчиж дэд бүтэцийг сүйтгэж энгийн иргэдийн аминд хүржээ. Сайдын зүгээс Украйны зэвсэгт хүчин Оросын хэсгүүд рүү 444 удаа буудсан ба Крым, Оросын хилийн бүсийн Брянск, Курск болон Белгродод 900гаас олон дроны дайралтыг тэмдэглэжээ. Үр дүнд нь энгийн иргэдийн дунд үхэл болон гэмтэл учирсан бөгөөд иргэний обьектуудад хохирол учирсан гэж сайд мэдэгджээ. Улаан өндөгний баярын гал зогсоох гэрээг ч амжилттай сахиулж чадахгүй байгаа нь АНУ-н ерөнхийлөгч Доналд Трампын энх тайвны гэрээ байгуулах хүчин чармайлт хэр хүнд байхыг харуулж байна. Д.Трампын зүгээс энэ долоо хоногтоо талууд зөрчилдөөнийг зогсоох тохироонд хүрнэ гэж найдаж байгаа талаар нэлээд өөдрөг мэдэгдэл гаргажээ. Өнгөрсөн баасан гарагт Трамп болон түний төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио АНУ мэдэгдэхүйц өөрчлөлтийн шинж тэмдэг харагдахгүй бол энх тайвны хүчин чармайлтаас татгалзана гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters агентлаг


Киев болон Москва нэгнээ “Улаан өндөгний баяр”-ын гал түр зогсоох гэрээг зөрчсөн хэмээн буруутгалаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ