АНУ-ын Калифорни мужид 12 цаг хүрэхгүй хугацаанд дөрвөн удаа газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн идэвхжилт нь "Littke Lake"-ийн захад орон нутгийн цагаар 21:00 цагт 3.5 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Тус улсын Геологийн алба (USGS)-ны мэдээлснээр, хоёр дахь удаагийн газар хөдлөлт өглөөний 04:30 цагийн орчимд хойд бүсийн Петролиа хотын ойролцоо 2.8 магнитудын хүчтэй болжээ.
Мичиганы техникийн их сургуулийн үнэлгээгээр хүмүүс ихэвчлэн 2.5 ба түүнээс доош магнитудын газар хөдлөлтийг мэдэрдэггүй болохыг харуулсан байдаг. 2.5-аас 5.4 хүртэлх нь ихэвчлэн мэдрэгддэг боловч тийм ч их хохирол учруулдаггүй байна.
Калифорнид болсон газар хөдлөлтийн дараа хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй байна.
Түүнчлэн тухайн мужаас 1287 км зайд орших Сан Андреасын хагарлын дагуу мөн адил газар хөдөлсөн. Уг газар хөдлөлт нь мэдэгдэхүйц хүчтэй байгаагүй ч дахин, улам хүчтэй газар хөдлөлт болно гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.
Хэрэв хүчтэй газар хөдлөлт болох юм бол баруун эргийн мужийн 39 сая гаруй хүн найм ба түүнээс дээш магнитудын хүчтэй аймшигт нөлөөг мэдрэх болно гэж шинжээчид тооцоолсон аж.
"USGS" мөн Сан Диего хотоос баруун хойд зүгт орших Сан Андресын ойролцоо өглөөний 04:55 цагт 2.7 магнитудын газар хөдлөлт болсныг илрүүлжээ. Сан Андреасд хамгийн сүүлд 1857, 1906 онд хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Жишээлбэл, 1857 оны Форт-Тежон дахь газар хөдлөлт нь 7.9 магнитудын хүчтэй байсан бөгөөд Лос Анжелес, Санта Ана, Санта Клара голуудын ойр орчимд газрын хагарал үүсгэсэн байдаг.
| Калифорни мужид дөрвөн удаа газар хөдлөв |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02