Хадсон голд нисдэг тэрэг осолдсоны улмаас зургаан хүн амиа алдсан гэж АНУ-ын Нью-Йорк хотын эрх баригчид пүрэв гарагт мэдэгджээ.
Хотын дарга Эрик Адамс хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, хохирогч болох зургаан хүнийг бүгдийг нь уснаас гаргасан бөгөөд харамсалтай нь бүгд нас барсан байсан гэлээ. Тэд бол нисдэг тэрэгний нисгэгч болон Испаниас ирсэн жуулчдын гэр бүлийнхэн байсан гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
Нисдэг тэрэг орон нутгийн цагаар 14:59 цагт хөөрч, 20 минутын дараа осолджээ. Цагдаа нар болон гал түймэртэй тэмцэх албаны шумбагчид уснаас татан гаргасны дараа зорчигчдын дөрөв нь амиа алдсан болохыг тогтоосон бол үлдсэн хоёр нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ.
ABC News телевизийн эх сурвалжийн мэдээлснээр, нисдэг тэргэнд Европын технологийн “Siemens” компанийн захирал Агустин Эскобар, эхнэр Мерс Камруби Монтал болон тэдний 4, 5, 11 настай хүүхдүүд, 36 настай нисгэгчийн хамт зорчиж явсан байна.
Хадсон гол бол Манхэттен дүүргийн баруун хэсэгт орших хөл хөдөлгөөн ихтэй усан тээврийн суваг бөгөөд 2009 онд “US Airways” компанийн нисэх онгоц усан дээр аюулгүй газардаж, онгоцонд байсан 155 хүн эсэн мэнд гарснаар “Хадсон дээрх гайхамшиг” гэж нэрлэгдсэн үйл явдал болж байжээ.
| Нью-Йоркт нисдэг тэрэг осолдсоны улмаас 6 хүн амиа алджээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20