Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Домингод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурж, олон хүний амь эрсэдсэн билээ. Мягмар гаригт амиа алдагсдын тоог 98 гэж мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар 184 хүрээд байна. Харамсалтай нь, Доминиканд сүүлийн 10 жилд тохиолдоогүй энэхүү эмгэнэлт явдлын улмаас нас барагсдын тоо дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Тухайн үед "Jet Set" шөнийн цэнгээний газарт дор хаяж 300 хүн байжээ. Алдарт дуучин Рубби Перез хөгжимчидтэйгөө тэр шөнө тоглолт хийж байсан боловч харамсалтайгаар нурангид дарагдан амиа алдсан юм. Лхагва гаригийн өглөө түүний цогцсыг нуранги доороос гаргаж авсан байна.
Гэмтэж бэртсэн болон сураггүй болсон хүмүүсийн тоо хараахан тодорхой гараагүй. Сураггүй бологсдын ар гэр хайртай хүмүүсээ хайн, эмнэлэгээс эмнэлэг хооронд явсаар байна. Мөн дээвэр нурсан шалтгааныг тогтоож амжаагүй байгаа аж.
Энэхүү эмгэнэлт явдлын дараа Бүгд найрамдах Доминикан улсад гурван өдрийн гашуудал зарлав. Ерөнхийлөгч Луис Абинадер, тэргүүн хатагтай Арбаже нар Мягмар гаригт шөнийн цэнгээний газрын бүсэд очиж, хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.
| Шөнийн клубын эмгэнэлт явдлаар нас барагсдын тоо 184 хүрэв |
2025-11-04 14:01:04
2025-11-04 09:35:38
2025-11-03 13:27:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41