Тайванийн зүүн хойд хэсэгт орших Йилан мужид Мягмар гаригийн /2025.04.08/ орой 23:26 цагт 5.9 магнитудын хүчтэй, өнөө өглөөний /2025.04.09/ 09:53 цагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болжээ. Газар хөдлөлтийн голомт нь Йилан мужийн Суао тосгонд, Йилан тойргийн танхимаас зүүн өмнө зүгт 15.5 км-ийн зайд, 72.4 км-ийн гүнд байсныг Төв цаг уурын удирдах газраас мэдээлэв.
Хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Нийслэл Тайпэй хотын "Mass Rapid Transit" оператор галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд саатуулжээ.
Газар хөдлөлтийн бодит нөлөөллийг хэмждэг долоон шатлал Тайваньд байдаг. Энэ удаагийн газар хөдлөлтийн эрчим нь дөрөвдүгээр шатлалд багтахаар байжээ. Мөн газар хөдлөлтийн хүч хамгийн хүчтэй мэдрэгдсэн нь Йилан муж болон Хуалиень муж. Харин Таоюань, Шинэ Тайпэй, Тайчун, Нанту, Синчу, Чанхуа мужуудад гуравдугаар шатлалд багтахаар хүчтэй мэдрэгдсэн байна.
| Тайваньд 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөв |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38