Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.
Шөнийн цэнгээний газарт олон зуун хүн тоглолт үзэхээр цугласан байв. Өдгөө 400 орчим аврагч нурангид дарагдсан хүмүүсийг хайсаар байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Нас барагсдын дунд мужийн захирагч, бейсболын дээд лигийн тамирчин асан Октавио Дотел байжээ. 51 настай Дотелыг нуранги доороос гаргаж аваад, эмнэлэг рүү хүргэх гэсэн ч замдаа нас барсан байна. Тэрээр 1999 онд Нью-Йорк Метс багт тоглож гараагаа эхэлсэн ба 2013 он хүртэл Хьюстон Астрос, Оакланд А, Нью-Йорк Янкис, Чикаго Уайт Сокс, Детройт Тайгерс зэрэг багт тогложээ.
Түүнчлэн Монте-Кристи мужийн захирагч Нелси Круз нурангид дарагдан амиа алдсан байна.
"Jet Set" нь Санто Доминго дахь алдартай шөнийн цэнгээний газар бөгөөд Даваа гариг бүрийн орой тогтмол тоглолттой байдаг. Энэ удаагийн тоглолтод улстөрчид, тамирчид гээд олон нэр хүндтэй хүн хүрэлцэн ирсэн байжээ. Тааз нурах үед газар хөдлөлт боллоо л гэж бодсон гэдгээ гэрчүүд мэдээлсэн байна.
| Шөнийн клубын дээвэр нурж, 79 хүн амиа алдав |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38