ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2025 оны хаврын цэрэг татлагын тухай зарлигт гарын үсэг зурсан талаар BBC агентлаг мэдээлжээ. В.Путины уг зарлигийн дагуу 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 15-ны хооронд 18-30 насны 160 мянган иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахаар төлөвлөсөн аж. Энэ нь өнгөрсөн оны хаврын цэрэг татлагаас 10 мянгаар өссөн үзүүлэлт ажээ.
Оросын 2024 оны хаврын цэрэг татлагын хүрээнд 150 мянган иргэн, намрын татлагын үеэр 133 мянган хүн цэргийн албанд татагдаж байсан аж. ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт довтолж эхэлснээс хойш В.Путин хугацаат цэргийн албан хаагчдыг дайнд оролцуулахгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч бодит байдал дээр нөхцөл байдал өөрөөр өрнөж, хугацаат албан хаагчид дайны фронт руу илгээгдэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байв.
Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд олон мянган цэргийн алба хаагч дайны талбарт амь үрэгдсэн тул ОХУ цэргийн нөөцөө нөхөхийн тулд цэргийн татлагын тоог нэмэгдүүлж, цэрэгт гэрээгээр элсэгчдийг идэвхтэй уриалах болжээ. Энэ удаагийн цэрэг татлага нь Оросын арми хүн хүчний дутагдалд орсон байж болзошгүй гэх таамаглалыг улам бататгаж байгаа аж. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас шинэ татлагын хүрээнд элсэх иргэд Украины дайнд оролцохгүй гэж дахин мэдэгдсэн ч олон улсын ажиглагчид энэ амлалт хэрхэн хэрэгжихийг анхааралтай ажиглаж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC
| "Дайны фронтын хүний нөөцөө нөхөхийн тулд 160 мянган иргэнийг цэрэгт татах зарлигт В.Путин гарын үсэг зурлаа" гэж мэдээлжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20