Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2056 хүн амиа алдаж, 3900 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд улс орон даяар долоо хоногийн гашуудал зарласан тухай Мьянмарын цэргийн хунтын удирдлага даваа гарагт мэдэгдлээ.
Газар хөдөлснөөс хойш гурван хоног өнгөрсөн тул нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлага бараг үгүй болсон тухай AFP агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна +40 хэм хүртэл халж байгаа учраас эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учирч байна.
Газар хөдлөлтийн голомтоос холгүй орших Мандалай хотод хэт халсны улмаас цогцсууд ялзран задарч байгаа учраас амиа алдсан хүмүүс хэн болохыг тогтооход хүндрэлтэй болжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэл гаргаж, иргэний дайнд нэрвэгдсэн тус улсад халдварт өвчин тархах аюул нэмэгдэж байгаа учраас онцгой байдлын хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг зарлалаа. Одоогоор нэн яаралтай тусламж үзүүлэх, эмнэлгийн үйлчилгээг сэргээхэд 8 сая ам.доллар шаардлагатай байгааг ДЭМБ мэдэгдсэн байна.
Мьянмарын цэргийн хунтын засгийн газрын тэргүүн Мин Аун Хлайн “улс орон бүрийн, байгууллага бүрийн тусламж шаардлагатай” байгааг дурджээ.
Гуравдугаар сарын 28-нд тус улсад 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хөрш Тайланд, Хятад, Вьетнам улсуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Бангкок хотод барьж байсан 30 давхар барилга нурж, 19 хүн амиа алдаж, 75 хүн сураггүй болжээ.
| Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирчээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20