Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш асаж байсан ойн түймрийг бүрэн унтраасан тухай тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам мэдээлжээ.
Кёнсанбүг, Кёнсаннам мужууд, Ульсан хотод гарсан түймрийн асуудлаар Дотоод хэргийн сайдын үүргийг гүйцэтгэгч Ко Ки Дон зөвлөгөөн зохион байгуулсан байна. Эдгээр муж, хотод байгалийн гамшгийн улмаас онцгой байдал тогтоогоод байсан юм.
Кёнсаннам мужийн Санчон хошуунд гуравдугаар сарын 21-ний өдрөөс дэгдсэн түймрийн 11 голомтыг бүрэн унтраасан гэж яамны мэдэгдэлд дурджээ. Ойн түймэрт 48 мянган га талбай өртсөн нь Сөүл хотын газар нутгийн 80 орчим хувьтай тэнцэх юм. Ко Ки Дон хэлэхдээ, одоогийн түймэр нь хүний амь нас, эд материалын хохирлын хэмжээгээр хамгийн сүйтгэлт түймэр боллоо гэжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, 30 хүн амиа алдаж, 45 хүн түлэгдэж гэмтсэн бол соёлын өвийн 30 объект түймэрт сүйдсэн байна.
Кёнсанбүг мужид гарсан түймрийг бүрэн унтраасан гэж Өмнөд Солонгосын ойн алба өнгөрсөн бямба мэдэгдсэн боловч бямба гаргийн шөнө түймэр дахин тархсан байна. Үйсон хошууны нэгэн толгод дахь гэр бүлийн оршуулгын газарт өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх зан үйл хийж байхдаа гал алдсан гэж сэжиглэгдэж буй 56 настай эрэгтэйд гуравдугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Өмнөд Солонгост гарсан түймрийг бүрэн унтраажээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20