"ТикТок" нийгмийн сүлжээг эзэмшдэг "ByteDance" компанийг үүсгэн байгуулагч Жан Имин "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексээр Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ. Өдгөө 41 настай түүний хөрөнгө 57.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Жагсаалтын хоёрдугаарт харилцаа холбооны "Tencent" компанийг үүсгэн байгуулагч, 56.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ма Хуатэн (Пони Ма) бичигджээ. "Tencent" нь 1.3 тэрбум хэрэглэгчтэй Хятадын WeChat мессенжерийг эзэмшдэг.
Nongfu (Нунфу) брэндээр ундны ус үйлдвэрлэдэг компанийн эзэн Жун Шаншан жагсаалтын эхний гуравт багтжээ. Өдгөө 70 настай тэрбээр 54.1 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй ажээ.
Азийн тэргүүн баян, Энэтхэгийн бизнес эрхлэгч Мукеш Амбанигийн хөрөнгө бизнесийн асуудлын улмаас 90.9 тэрбум ам.доллар болж буурчээ. Өнгөрсөн онд түүний хөрөнгө 120 тэрбум ам.доллар даваад байсан юм. Тэрбээр одоо манай гаргийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 17-д бичигдэж байна. Жан Имин, Ма Хуатэн, Жун Шаншан нар жагсаалтын 24, 25, 26 дугаарт эрэмблэгдэж байгаа бол Америкийн бизнес эрхлэгч Илон Маск /336 тэрбум ам.доллар/ жагсаалтыг тэргүүлж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| "ТикТок"-ийн эзэн Хятадын хамгийн баян хүнээр тодорчээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38