АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Newsmax телевизэд өгсөн ярилцлагадаа албан тушаал хаших хоёр сарын хугацаанд түүхэнд АНУ-ын бусад ерөнхийлөгчөөс илүү их зүйлийг амжуулсан гэж мэдэгджээ.
Тэрбээр түүнээс өмнө "Хэн ч ийм богино хугацаанд ийм их зүйл хийж байгаагүй" гэж тэмдэглэсэн бөгөөд "Би хэдхэн сарын дотор Америкийн аль ч ерөнхийлөгчөөс илүү их зүйлийг хийсэн" гэж хэлжээ.
Түүний хэлснээр, энэхүү хүчин чармайлт нь олон зуун тэрбум долларын үнэ бүхий луйврын схемийг илрүүлж, янз бүрийн томоохон корпорациудаас АНУ-ын эдийн засагт хөрөнгө оруулалт татах ажил байсан гэжээ. Мөн тэрбээр ерөнхийлөгч асан Жо Байден болон түүний засаг захиргааг авлигад идэгдэж, олон муу зүйл хийсэн гэж үзэж байгаа ч уучлахыг хүсч байгаагаа нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: mk.ru
| Трамп хоёр сарын хугацаанд өмнөх Ерөнхийлөгчдөөс их зүйлийг амжуулсан гэв |
2026-07-26 11:18:09
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14