Хөл бөмбөгийн дэлхийн аварга Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс хамгийн түрүүнд ДАШТ-2026-д оролцох эрхээ авлаа. Өчигдөр болсон тоглолтод Боливийн шигшээ баг Уругвайтай 0:0 тэнцсэнээр аргентинчууд ДАШТ-нд оролцох нь тодорхой болсон байна.
Тодруулбал, 13 тоглолтын дараах байдлаар Аргентины шигшээ баг 28 оноо авч, сонгон шалгаруулах тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бол удаад нь Эквадор (22 оноо), Бразил (21), Уругвай (21), Парагвай (20), Колумби (19), Боливи (14), Венесуэл (12), Перу (10), Чилийн (9) багууд бичигдэж байна.
Сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцож буй Өмнөд Америкийн багууд нийт 18 тоглолт хийнэ. Тэмцээний дүнгээр шилдэг зургаан баг ДАШТ-нд оролцох эрхээ авах бол 7 дугаар байр эзэлсэн баг бусад тивийн багуудтай нэмэлт тоглолт хийж эрхээ авах ёстой. Одоогийн байдлаар Япон, Шинэ Зеланд, Ираны багууд ДАШТ-нд оролцохоор шалгараад аваад байгаа бол тэмцээнийг зохион байгуулагч орнуудын хувиар АНУ, Канад, Мексикийн багууд сонгон шалгаруулалтгүйгээр шууд оролцоно. Энэ удаагийн ДАШТ 2026 оны 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 19-нд болох бөгөөд түүнд анх удаа 48 баг оролцоно гэдгээрээ онцлогтой.
| Аргентины шигшээ баг ДАШТ-ий эрхээ авлаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38