Пап лам Францис Ромын Жемеллийн нэрэмжит эмнэлгээс ням гарагт гарна гэж түүний эмч нар бямба гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр таван долоо хоног буюу 37 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Өдгөө 88 настай папын биеийн байдал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд тогтвортой байгаа гэж Ватиканы хэвлэлийн алба мэдэгдсэн байна. Хоёрдугаар сарын 14-нд Ром хотын эмнэлэгт хүргэгдсэн пап хоёр уушгиндаа хатгалгаа туссан гэсэн оноштойгоор эмчлүүлжээ.
“Пап эмнэлгээс гарахынхаа өмнө ням гаргийн өглөө эмнэлгийн цонхоор сүсэгтэн олонтой мэндчилж, адис хүртээнэ. Тэрбээр Ватикан дахь өргөөндөө хоёр сарын турш амрах шаардлагатай. Биеийн байдал нь сайжирч байгаа тул богино хугацаанд үүрэгт ажилдаа эргэн орох төлөвтэй байна” гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Францис насанд хүрсэн хойноо плеврит буюу уушгины гялтан хальсны үрэвсэлтэй болж, 21 настайдаа уушгиныхаа нэг хэсгийг авахуулсан тул уушгины халдварт өртөмтгий болжээ. Ромын католик сүмийн тэргүүни албыг 12 жил хаших хугацаандаа тэрбээр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байв.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Пап лам Францис эмнэлгээс гарна |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02