Орос, Америкийн ерөнхийлөгч нар энх тайвныг тогтоох эхний алхам гэж үзэж болох тохиролцоонд хүрлээ гэж Цагаан ордон мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Орос, Украины эрчим хүчний байгууламжид цохилт өгөхийг 30 хоногийн хугацаанд харилцан татгалзах тухай санааг дэмжиж, цэргийнхэнд ийм тушаал өгсөн гэж Кремль мэдээллээ.
Мөн удирдагчид Хар тэнгис дэх тээврийн аюулгүй байдлын талаар санаачилга гаргах талаар яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон гэнэ.
Цагаан ордон Орос, Украин улсууд эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид цохилт өгөхөөс түр хугацаагаар татгалзсан энэхүү шийдвэрийг "энх тайван тогтоох" эхний алхам гэж нэрлэжээ.
Путин, Трамп нар Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа мөн баталсан бөгөөд үүний тулд Орос, Америкийн шинжээчдийн бүлгүүдийг байгуулна гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ.
Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Оросын Батлан хамгаалах яам Украины эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид цохилт өгсөн талаар нэг бус удаа мэдээлж байсан бөгөөд тус улсад хэд хэдэн удаа эрчим хүчний гэнэтийн тасалдал гарсан байна.
The Times сонины 2024 оны арваннэгдүгээр сарын тооцоогоор Украины эрчим хүчний байгууламжийн 80 орчим хувь нь агаарын дайралтын улмаас эвдэрч, сүйджээ.
Эх сурвалж: rbc.ru
| Путин Украины эрчим хүчний байгууламжид цохилт өгөхөө 30 хоног зогсооно гэв |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38