Йемений хуситуудын бүлэглэл Улаан тэнгист байрлаж буй АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд руу дайралт хийсэн тухайгаа мэдэгджээ. Ням гарагт хийсэн дайралтад Америкийн нисэх онгоц тээгч “USS Harry S.Truman” хөлөг онгоц болон түүнийг дагалдан яваа цэргийн хөлөг онгоцууд өртсөн гэж хуситуудын цэргийн жигүүрийн төлөөлөгч Яхья Сариа мэдэгдсэн байна.
Дайралтад 18 пуужин, нэг нисгэгчгүй онгоц ашигласан гэж хуситууд мэдэгджээ. Гэхдээ хөлөг онгоцуудад өгсөн цохилт амжилттай болсон эсэх талаар мэдэгдэлд дурдаагүй байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснийг эш татан "Reuters" агентлагийн мэдээлснээр, Америкийн нисэх онгоцууд 11 нисгэгчгүй онгоцыг сөнөөжээ. Хуситуудын харвасан пуужингууд агаарт дэлбэрч, Йемений усан нутаг дэвсгэрт унасан байна.
Хуситууд нисэх онгоц тээгч хөлөг онгоц руу довтлохоос өмнө Израил, ХАМАС бүлэглэл Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрсэн өдөр буюу нэгдүгээр сарын 19-нөөс хойш бүс нутагт байлдааны ажиллагаа явуулаагүй гэж "AFP" бичжээ. Гэвч гуравдугаар сарын 11-нд Израилын тал Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулахыг зогсоосон тул тэд Израилын хөлөг онгоцууд руу дахин дайралт хийнэ гэж сүрдүүлсэн байна.
Хуситууд гуравдугаар сарын 16-нд шилжих шөнө эхлүүлсэн АНУ-ын ажиллагааны хариуд тус улсын цэргийн хөлөг онгоцууд руу дайрчээ. Улаан тэнгист байрлаж буй Америкийн хөлөг онгоцуудаас буудсаны улмаас 53 орчим хүн амиа алдаж, 98 хүн шархадсан гэж хуситуудын хяналтад байдаг Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Харин Цагаан ордноос мэдээлснээр, тус бүлэглэлийн хэд хэдэн өндөр албан тушаалтан амь үрэгджээ.
Хуситуудад цохилт өгсний хариуд Америкийн цэргийн хөлөг онгоцууд төдийгүй Улаан тэнгис, Адены булангаар дамжин өнгөрч буй тус улсын худалдааны хөлөг онгоцууд руу дайрна гэж тус бүлэглэл мэдэгдсэн байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Америкийн цэргийн хөлөг онгоцууд руу дайралт хийсэн гэж мэдэгджээ |
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-04 09:35:38
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41