Хэрвээ Европын Холбоо /ЕХ/ Америкийн бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж буй дарс, оргилуун дарс, виски болон бусад төрлийн согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр Францаас нийлүүлдэг дарсыг онцолсон байна.
Үүний хариуд Францын Худалдааны сайд Лоран Сен-Мартен Х нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ “ЕХ сүрдүүлэгт автахгүй, манай улс үйлдвэрлэлийн салбараа хамгаалах болно, Трамп өөрийн дэгдээсэн дайныг улам хурцатгаж байна” гэжээ.
Түүнчлэн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен хэлэхдээ, Европын Холбоо ашиг сонирхлоо хамгаалахын сацуу яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг дурдлаа. 3 дугаар сарын 12-нд шилжих шөнөөс эхлэн Канад, ЕХ болон бусад түнш орнуудаас АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд тогтоосон 25 хувийн татвар үйлчилж эхэлжээ. Үүний хариуд Америкийн жийнсэн хувцас, виски, мотоцикл зэрэг бараанд 4 дүгээр сарын 1-нээс татвар ногдуулж байгаагаа Европын Комисс мэдэгдсэн байна.
Тус комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ “Вашингтоны шийдвэр нь бизнес ба хэрэглэгчдэд хохирол учруулж, нийлүүлэлтийн сүлжээг алдагдуулж, эдийн засагт тодорхойгүй байдлыг үүсгэж, олон хүний ажлын байрыг эрсдэлд оруулна” гэлээ.
Үүний сацуу гарц шийдлийг олохын тулд АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллаж, татваруудыг цуцлахад бэлэн байгаагаа Европын албаны хүмүүс илэрхийлжээ. Статистикийн Евростат байгууллагын мэдээлэлд дурдсанаар, 2024 онд ЕХ-оос АНУ-д 4,9 тэрбум еврогийн үнэ бүхий дарс экспортолсон нь тус холбооны дарсны нийт экспортын 29 хувь болж байна. Нийт дүнгээр ЕХ-ны дарсны экспортын 40 хувийг Франц улс эзэлдэг ажээ.
| Европоос нийлүүлдэг согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна гэв |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02