Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Путин энэ дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа Трампад шууд хэлэхээс эмээж байна” гэв. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчийн саяхан хийсэн мэдэгдлийн хариуд “Сая бид Путинээс фронтод гал зогсоох санаачилгын хариуд маш их таамаглахад хэцүү, арга зальтай үгсийг сонслоо. "Тэр энэ дайныг үргэлжлүүлэхийг хүсч, украинчуудыг алахыг хүсч байна" гэдгээ Трампад шууд хэлэхээс эмээж байна” гэж мэдэгджээ.
"Тийм учраас тэд гал зогсоох санаачлагыг хойшлуулж, ердийн шийдвэр гаргах боломжгүй болгох байдлаар шийдэхийг хүсч байна. Үүнийг бид Оросын ээлжит заль мэх гэж үзэж байна" гэж Зеленский тэмдэглэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гал зогсоох санаачлагыг дэмжиж байгаа хэдий ч зарим тодруулах зүйл байна гэж мэдэгдсэн бөгөөд тухайлбал Путин гал зогсоох 30 хоногийн хугацаанд Украиныг дайчилгаа явуулж, зэвсэг хүлээн авахын эсрэг байгаа байр суурь илэрхийлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Оросын цэргүүд Курск муж болон фронтын бусад хэсэгт амжилттай давшиж буйг онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: DW
| Зеленский: Путин дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа Трампад шууд хэлэхээс эмээж байна |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48