“Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн хамт олон иргэдэд зөвхөн музейн үзвэрээр үйлчлээд зогсохгүй танин мэдэхүй, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ танилцуулах хөтөлбөр боловсруулжээ.
Музейн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны номын сан нь музейгээс эрхлэн гаргасан ном бүтээлээр олон нийтэд үйлчилж байна. Тус номын сан 8000 гаруй ном, бүтээлтэй бөгөөд докторантаас дээш суралцаж буй болон монгол судлалын чиглэлээр судалгаа эрэл хайгуул хийж буй зорилтот бүлэгт үйлчилдэг аж. Харин нээлттэй өдрүүдээр музейн номын санд хадгалж буй түүх, археологи, угсаатан, шашин, соёл судлалтай холбоотой ном бүтээлүүдээ дэлгэж, уншлагын танхимаа танилцуулж байна.
Тухайлбал, “Дэлхийд тархсан Монгол өв цуврал” 12 боть, “Монгол-Оросын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” есөн боть, “Талын язгууртан цуврал” ботиуд, “Музейн хөтөч” дөрвөн хэлээр хэвлэгдсэн, “Монголчууд ба даян дэлхий-Чингис хааны эзэнт гүрний өөр нэгэн өнгө төрх” олон улсын үзэсгэлэнгийн катологи, тус музейн мэдээлэл сэтгүүлийн тусгай дугаарыг дэлгэн тавьжээ.
Түүнчлэн “Нээлттэй сан хөмрөг” хөтөлбөрийн хүрээнд түүх, археологи, соёл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд болон иргэдийг музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэртэй танилцуулж, соёлын өвийг хамгаалагч нь зөвхөн үүрэг хүлээсэн ажилтан биш иргэн бүрийн үүрэг гэдгийг тайлбарлаж танилцууллаа.
Чингис хаан Үндэсний музей үзмэрүүдээ хадгалж хамгаалахдаа олон улсын стандартын дагуу төрөлжүүлэн ангилан хадгалахын зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн дэвшилтэт арга барилыг нэвтрүүлжээ.





| “Чингис хаан” музей эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээ дэлгэжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20