Италийн Үндэсний судалгааны зөвлөлийн эрдэмтэд гэрлийг наалдамхай чанаргүй, өөрөөр хэлбэл бусад материалын гадаргуутай ямар ч үрэлт үүсгэдэггүй кристаллтай төстэй бодис буюу хэт нягтралтай хатуу биет болгон хувиргажээ. Тус багийн судалгаа “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Ийм материалыг өмнө нь зөвхөн маш бага температурт хөргөсөн атомуудыг квантын эффектүүд илэрч, ажиглагддаг температурт хөргөх аргаар л гаргаж авч чаддаг байжээ.
Энэхүү туршилт нь хэт хүйтэн атомуудын оронд хөнгөн цагаан галлийн арсенидын хагас дамжуулагчийг ашигласнаараа өмнөх туршилтуудаас ялгаатай байв. Эрдэмтэд хагас дамжуулагчийн тусгай хэлбэртэй хэсгийг авч, түүн рүү лазер тусгажээ. Гэрэл ба хагас дамжуулагч хоорондоо харилцан үйлчлэлд орох үед рolariton гэж нэрлэдэг нийлмэл хагас бөөмсүүд үүссэн байна. Хагас дамжуулагчийн тусгай бүтэц нь нийлмэл хагас бөөмсүүдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, улмаар хагас бөөмсүүдийг хэт хатуу төлөвт нэгтгэжээ.
Үүссэн биет нь наалдамхай зуурамтгай чанаргүй хатуу ба шингэн төлөвийн аль алиных нь шинж чанарыг үнэхээр агуулсан гэдгийг батлахын тулд уг биетийг нарийвчлан хэмжжээ.
Гэхдээ эрдэмтдийн өмнө маш их ажил байгааг онцолжээ. Материалын шинж чанарыг бүрэн тогтоохын тулд олон тооны хэмжилт хийх хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд "олон шинэ, гайхмаар төрлийн материйг ойлгох" боломжтой болно. Физикчид гаргасан ололт амжилтаа "шинэ зүйлийн эхлэл" гэж. Шинэ туршилт нь мөн шилжилтийн үед квант бодис төлөв байдлаа хэрхэн өөрчилдөг талаар ерөнхий ойлголттой болоход тус дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Гэрлийг "хатуу биет" болгон хувиргажээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38