Еврогийн бүсийн хэрэглэгчид ба бизнес эрхлэгчдийн хувьд зээлийн хүүгийн зардлыг багасгах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс бодлогын хүүгээ 2.5 хувь болгож бууруулснаа Европын Төв банк пүрэв гарагт мэдэгджээ.
Тус банк мөн еврогийн бүсийн өсөлтийн талаарх урьдчилсан таамаглалаа танилцуулсан бөгөөд эдийн засаг 2025онд 0.9 хувь, 2026онд 1.2 хувиар өснө хэмээн таамаглажээ. Бодлогын хүүг бууруулснаар еврогоор гүйлгээ хийдэг 20 улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих ажээ.
Еврогийн бүсийн эдийн засаг 2024 оны сүүлийн гурван сард 0 хувийн өсөлттэй байв. АНУ-ын зүгээс холбоотон улсуудынхаа бараанд гаалийн татвар ногдуулж байгаа энэ үед Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард мэдэгдэхдээ, худалдаанд бий болсон таагүй байдал нь экспортыг бууруулж, дэлхийн эдийн засгийг сулруулж еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй гэлээ.
Одоогоор Европын орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь дэд бүтцийн зардал болон нийт өсөлтийг дэмжих боловч инфляцид нөлөөлж болзошгүй юм.
К.Лагард пүрэв гарагт хэлэхдээ, Еврогийн бүс олон эрсдэл, тодорхойгүй байдалтай тулгараад байгааг дурдаад, Д.Трампын үед АНУ-тай худалдааны дайн хийх аюул заналхийлж, Европоос АНУ-д импортлох бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах магадлалтай тул Европын барааг худалдан авах дотоодын зардлыг нэмэгдүүлэхийн тулд мөнгөний зөөлөн бодлого явуулах шаардлагатай болж байна гэв.
Түүнчлэн 2022 оны 10 дугаар сард 10 хувиас давж байсан инфляцын эсрэг амжилттай тэмцэж байгаа гэдгээ Франкфурт хотод төвтэй Европын Төв банк мэдэгдсэн байна.
Инфляц өсөх үед тус банк бодлогын хүүгээ түүхэн дээд хэмжээнд буюу 4 хувьд хүргэж байсан юм. Харин инфляц буурсны дараа 2024 оны зургаадугаар сараас эхлэн бодлогын хүүг хэд хэдэн удаа дараалан бууруулаад байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ |
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-04 09:35:38
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41