Кассетны буюу задардаг зэвсгийг үйлдвэрлэх, ашиглах, шилжүүлэхийг хориглох тухай конвенцоос Литва улс албан ёсоор гарсан тухай тус улсын үндэсний радио, телевиз (LRT) пүрэв гарагт мэдээлжээ.
Олон улсын гэрээнээс гарах шийдвэрийг Литвийн парламент 2024 оны зун гаргажээ. Үүний дараа тус улсын эрх баригчид шаардлагатай баримт бичгүүдийг НҮБ-д илгээж, улмаар Конвенцоос гарах үйл явц эхэлсэн байна.
Задардаг зэвсгийн тухай конвенц 2010 онд хүчин төгөлдөр болсон юм. Уг конвенцод АНУ, Орос, Хятад зэрэг хэд хэдэн орон нэгдэн ороогүй байна. Тус конвенцоос гарах болсон шалтгаан нь Украины эсрэг Оросын дайралтад уг зэвсгийг ашигласантай холбоотой гэж Литвийн удирдлага мэдэгджээ. "Болзошгүй түрэмгийлэгчийг тогтоон барихын тулд боломжтой бүх хэрэгслийг ашиглах ёстой" гэж Литва улс үзэж байгаа ажээ.
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг
| Литва улс задардаг зэвсгийн тухай Конвенцоос гарчээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38