Япон улс сүүлийн 30 жилд тохиолдоогүй хамгийн том ой хээрийн түймэртэй тэмцэж байна.
Түймэр үргэлжилсээр байгаа тул 4600 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх засгийн газрын тушаалын дагуу хэвээр байна.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригаас хойш тус улсын хойд хэсгийн Офунато хотын ойролцоо 5200 гаруй хавтгай дөрвөлжин талбай шатаж, наад зах нь нэг хүн амь насаа алджээ. Гал түймэр, гамшгийн удирдлагын агентлаг (FDMA) мэдээлснээр, ой хээрийн түймрийг унтраахаар 2000 гал сөнөөгч дайчлагдаж байгаа юм.

Японы хоёр дахь том муж, хүн амын нягтралшил багатай Иватэ мужийн ой мод шигүү газарт түймэр хамгийн хүчтэй байгаа гэдгийг тус агентлаг мөн анхааруулсан юм. Одоогийн байдлаар 80 гаруй байшин, барилга түймэрт өртөж, шатсан эсвэл эвдэрсэн байна. Тус бүс нутагт өнгөрсөн сард ердийн дундаж 41 мм хур тунадас 2.5 мм-ээр орсон нь түймэр газар авахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж буй. Нийт 4600 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тэдний 2000 нь бүс нутгийг орхиж, 1200 гаруй нь хорогдох байранд оржээ.
| Япон улсад гарч буй гал түймрийг унтраахаар 2000 гал сөнөөгч ажиллаж байна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38