Америкийн дуучин Кэти Перри, хөтлөгч Гэйл Кинг нар Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес болон өөр гурван эмэгтэйн хамт сансарт нисэх гэж байна.
.png)
Ж.Безосын “Blue Origin” пуужингийн компани дан эмэгтэй алдартнуудаас бүрдсэн сансрын жуулчдын багийг пүрэв гарагт танилцуулжээ. Техасын баруун хэсгээс хөөрч, 10 минут үргэлжлэх нислэгт оролцох хүмүүсийг хөлгийн нисгэгч, телевизийн сэтгүүлч асан Л.Санчес сонгосон байна.
Тэд энэ хавар “New Shepard” хөлгөөр сансарт нисэх ба нислэгийн товыг одоогоор зарлаагүй байна.
“Blue Origin” компани 2021 оноос хойш жуулчдыг сансарт богино хугацаагаар нисгэж байгаа юм. Зарим зорчигч үнэ төлбөргүй нисдэг бол зарим нь жингүйдлийг мэдрэхийн тулд их хэмжээний мөнгө төлдөг байна. Удахгүй хийх нислэгийн төлбөрийг хэн төлсөн нь тодорхойгүй байна.
Л.Санчес дуучин К.Перри, хөтлөгч Г.Кинг, мөн НАСА-гийн пуужингийн эрдэмтэн асан Айша Боу, судлаач Аманда Нгуен, кино продюсер Керианна Флинн нарыг нислэгт урьжээ. Энэ нь “Blue Origin”-ы жуулчдыг сансарт илгээж буй 11 дэх нислэг болох юм.
| Америкийн дуучин Кэти Перри, хөтлөгч Гэйл Кинг нар Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес болон өөр гурван эмэгтэйн хамт сансарт ниснэ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38