Пап лам Францисын биеийн байдал хүнд хэвээр байгаа тухай Ватиканы хэвлэлийн алба ням гарагт мэдэгджээ. Өдгөө 88 настай тэрбээр хоёр уушгиндаа хатгаа тусаад байгаагаас гадна цусны шинжилгээгээр бөөрний дутагдлын шинж тэмдэг илэрсэн байна.
Долоо хоног гаруйн өмнө эмнэлэгт хэвтсэн Францист амьсгалын замын хүндрэл нэмж илрээгүй байна. Мөн цусны шинжилгээгээр хөнгөн хэлбэрийн бөөрний дутагдалд орсон шинж тэмдэг илэрсэн бөгөөд одоогоор хяналтад байгаа гэж Ватикан мэдэгдээд, Пап лам “сонор сэргэг, анхаарал сайн” хэвээр байгаа гэв.
Хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэсээр байгаа Францис ням гаргийн өглөө Гемеллийн нэрэмжит эмнэлгийн 10 давхрын өрөөнөөс Ариун мөргөлд оролцсон гэж мэдэгдэлд дурджээ. Уг мөргөлд түүнийг асарч буй хүмүүс мөн оролцсон байна.
“Эрүүл мэндийн нарийн төвөгтэй байдал тулгараад байгаагийн зэрэгцээ эмийн эмчилгээний үр дүнг харзнах шаардлагатай байгаа тул урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй байна” гэж Ватиканын хэвлэлийн алба мэдэгджээ.
Ням гаргийн үүрээр тус алба мэдээлэхдээ, Францис амьсгалын замын өвчний улмаас хүчилтөрөгчийг ихээр авч байгаа боловч эмнэлэгт тайван амарч хоносон гэв. Францис ням гарагт Ангелусын залбирлыг уншаагүй нь пап ламын албыг хашиж буй 12 орчим жилийн хугацаанд ийнхүү өнжсөн гурав дахь тохиолдол болжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Пап Францисын биеийн байдал хүнд хэвээр байна |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02