Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, довтлогч Александр Овечкин “Эдмонтон Ойлерз” багтай хийсэн тоглолтод гурван шайб оруулж, хет-трик хийлээ.
Өөрийн талбайд тоглосон вашингтончууд 7:3 харьцаагаар Канадын багийг “бутниргэсэн” байна. Тоглолтын үеэр Овечкин гоол оруулах бүртээ үзэгчдийн суудалд суугаа том хүү Сергей, бага хүү Илья, эхнэр Анастасия нартай баяр хөөрөө хуваалцаж байв.
Ингэснээр түүний хувьд Үндэсний хоккейн лигийн /NHL/ аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн Гретцкигийн амжилтыг давтахын тулд 12 шайб оруулах үлдлээ. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм. Өдгөө 39 настай А.Овечкин энэ улиралд 41 тоглолтод оролцохдоо 29 шайб оруулж, 14 оновчтой дамжуулалт хийгээд байна. NHL-ийн тоглогчдыг хамруулсан Дөрвөн үндэстний тэмцээнээс шалтгаалан лигийн тоглолтууд түр завсарласан нь Овечкинд амарч сэргэх боломж олгожээ. Тэрбээр нарлаг Флоридад гэр бүлийнхний хамт амрангаа 1992 оны Олимпын аварга Дарюс Каспарайтистай хамт бэлтгэл хийсэн байна.
Дөрвөн үндэстний тэмцээн пүрэв гарагт өндөрлөсөн даруйд бямба гаргаас NHL-ийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд дахин явагдаж эхэллээ. Вашингтон багийн хувьд түр завсарлах хугацаанд тоглолтын хэмнэлээ алдаагүй бөгөөд ойрын үед плейф-оффт шалгарах, улмаар дивизион болон конференцид тэргүүлэх зорилт тавьжээ.
Энэ улирлын лигийн тэмцээн дөрөвдүгээр сарын 18-нд өндөрлөх бөгөөд “Вашингтон” багийн хувьд 25 тоглолт хийх үлдээд байна. Лигийн хэвлэлийн албаны таамагласнаар, нэг тоглолтод 0,65 гоол оруулж буй Овечкин дөрөвдүгээр сарын 16-нд “Айлендерс” багтай хийх тоглолтын үеэр Гретцкигийн амжилтад хүрэх бололтой. Харин одоо эл үзүүлэлт 0,71 гоол болж нэмэгдсэн тул үүнээс ч өмнө домогт хоккейчны рекордыг давтах магадлалтай. Вашингтончууд 26-ны өдөр талбайдаа “Калгар Флэймз” багтай тоглоно.
| Гретцки, Овечкин нарын гоолын зөрүү 12 боллоо |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20