2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ powerbank, электрон тамхийг (vape) гар тээшинд авч зорчихыг хориглохоор боллоо.
Уг журамд,
- Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхийг зиптэй уутанд хийн биедээ авч зорчих, эсвэл суудлын урд талын халаасанд хийх; /Тээш болон тээшний хайрцганд хийхгүй/
- Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхины цэнэглэх хэсгийг зориулалтын хаалтаар хаах, эсвэл наалт наах;
- Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;
- Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг хориглоно;
- Нэг хүн 100wh хүртэлх 5 ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;
Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах гэж заажээ.
Эх сурвалж: БНСУ-ын Зам Тээврийн Яам
| БНСУ powerbank, vape гар тээшинд авч зорчихыг хориглолоо |
2026-07-26 11:18:09
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44