Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн нутагт М23 тэргүүтэй босогчдын эвсэл болон Конгын арми хоорондын тулалдаан тасралтгүй үргэлжилсээр байна. Зэвсэгт босогчид Өмнөд Киву мужид эзэлсэн нутгаа улам тэлсээр, ням гарагт мужийн төв Букаву хотыг эзлэн авчээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, олон жил тулалдаж буй босогчдын эзэлсэн газар нутаг урьд хожид үзэгдээггүйгээр тэлж байгаа бөгөөд тэдний эсрэг засгийн газрын цэргүүд хүчтэй эсэргүүцэл үзүүлэхгүй байна.
Букавугийн нэгэн оршин суугч DW-д нөхцөл байдлын талаар ярихдаа, эмх замбараагүй байдал үүсэж, зах, дэлгүүрийг дээрэмдсэн гэв. Өнгөрсөн баасан гарагт босогчид Кавуму хотоос баруун хойд зүгт 30 км зайд орших стратегийн ач холбогдол бүхий Букаву нисэх онгоцны буудлыг хяналтандаа авсан байна.
Берлин хот дахь “Ecumenical Network Central Africa” холбооны гүйцэтгэх захирал Сиаран Вронс-Пассманны хэлснээр, Букаву дахь нисэх онгоцны буудлыг эзэлснээр БНАКонго Улсын зүүн хэсгийг бүхэлд нь салган тусгаарлаж, Конгын армийн хангалтанд хүндрэл учруулна.
M23-ын босогчид хилийн Гома хотыг эзлэн авснаас хойш хүмүүсийг бөөнөөр нь хөнөөсөн, хүчирхийлсэн аймшигт хэргүүд гарсаар байна. Конгын Засгийн газрын мэдээлснээр, довтолгоо эхэлснээс хойш 3000 хүн амь үрэгдэж, 700 мянга орчим хүн дүрвэсэн байна.
Хямрал даамжирч байгаатай холбогдуулан Зүүн Африкийн нийгэмлэг, Өмнөд Африкийн хөгжлийн нийгэмлэг, Төв Африкийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн зүгээс нэн даруй гал зогсоохыг уриалсан боловч үр дүнд хүрээгүй байна.Конгын эрх баригчдын үзэж байгаагаар, M23-ын босогчид бол Конгын зүүн нутаг дахь хэдэн их наяд еврогоор үнэлэгдэх асар их ашигт малтмалыг хууль бусаар ашиглахыг өөгшүүлж буй Руандагийн хөлсний арми ажээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| M23 босогчдын бүлэглэл Букаву хотыг эзэлжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20