Дунд сургуулийн багш Марк Фогелийг сулласны хариуд АНУ-ын тал Оросын иргэн Александр Винникийг суллахаар шийдвэрлэжээ.
А.Винник 2017 онд биткоин ашиглан олон тэрбум доллар луйвардсан хэргээр баривчлагдсан юм. АНУ-ын тангарагтны шүүх түүнийг мөнгийг угаасантай холбоотой хуулийн 21 зүйл ангиар буруутгажээ. Цагаан ордны албан тушаалтнууд А.Винникийг удахгүй суллах гэж буйг баталсан байна.
Оросын иргэн А.Винник BTC-e хэмээх криптовалютын биржийг ажиллуулдаг байжээ. Тэрбээр уг биржээр дамжуулан 4 тэрбум ам.доллар угаасан хэрэгт буруутай гэж үзсэн Америкийн хууль сахиулагчдын хүсэлтийн дагуу түүнийг Грект баривчилсан байна. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард хэргээ хүлээсэн бөгөөд шүүхээс түүнд 20 жилийн хорих ял оноожээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, дэлхий даяарх цахим гэмт хэрэгтнүүд BTC-e биржийг цахим халдлага, хувийн мэдээллийг хулгайлах, авлига, мансууруулах бодисны наймаа зэрэг гэмт хэргээс олсон мөнгийг шилжүүлэх, угаах, хадгалахад ашигладаг байжээ.
Тус бирж нь АНУ-ын Холбооны хуульд заасны дагуу мөнгө угаахтай тэмцэх буюу “хэрэглэгчээ таних” /Know Your Customer/ шаардлагыг хангаж ажиллаагүй байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийн талаарх мэдээллийг цуглуулаагүй тул гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татсан гэж мөрдөн байцаагчид үзжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| АНУ-ын тал Оросын иргэнийг суллана |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02