АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын удирдагч Владимир Путин нар Саудын Арабад нүүр тулан уулзаж, дайныг зогсоох арга замыг хэлэлцэхээр тохиролцжээ. Энэ тухай Д.Трамп лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсныхаа дараа Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна.
“Бид Саудын Арабад уулзана” гэж Америкийн удирдагч хэлжээ. Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украин дахь дайныг эцэс болгохыг эрмэлзэж байгаа гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тэрбээр мөн Украиныг НАТО-д элсүүлэх явдлыг зохистой гэж үзэхгүй байгаа бөгөөд Киев Оросын хяналтад орсон бүх нутаг дэвсгэрээ буцааж авах "магадлал бага" гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Трамп, Путин нар утсаар ярьсан талаар Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш Цагаан ордон болон Кремлийн хэвлэлийн албад анх удаа албан ёсоор мэдээлсэн нь энэ юм.
Д.Трампын хэлснээр, хоёр ерөнхийлөгч "Орос-Украины дайнд олон сая хүн амиа насаа алдаж байгааг зогсоохыг эрмэлзэж байгаа тул хоёр улсын төлөөлөгчдийн хэлэлцээг нэн даруй эхлүүлэхээр тохиролцжээ". Тэрбээр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй "яг одоо" утсаар ярьж, В.Путинтэй утсаар ярьсан талаараа мэдэгдэнэ гэсэн байна.
"Би Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ТТГ-ын захирал Жон Рэтклифф, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, Элчин сайд, тусгай элч Стив Виткофф нарт хандан хэлэлцээг эхлүүлэх үүрэг өгсөн, хэлэлцээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байна" гэж тэрбээр нэмж хэллээ.
Д.Трамп хоёрдугаар сарын 12-ны үд дунд Путинтэй утсаар ярьж дууссаныхаа дараахан Зеленскийтэй ярьжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч В.Путин Д.Трампыг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| В.Путинтэй Саудын Арабад уулзана гэдгээ Д.Трамп мэдэгдэв |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02