Хятадад хүн амын бууралтыг зогсоохын тулд гэр бүл зохиож, хүүхэд төрүүлэхэд нь залуучуудад дэмжлэг үзүүлэхээр засгийн газар багагүй хүчин чармайлт гаргаж байгаа боловч дэлхийн хоёр дахь том эдийн засагтай энэ улсад өнгөрсөн онд гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурчээ.
2024 онд 6.1 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оныхоос 20.5 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Хятадын Иргэний хэрэг эрхэлсэн яамнаас бямба гарагт танилцуулсан тайланд дурджээ. Энэ нь тухайн статистик мэдээг 1986 онд танилцуулж эхэлснээс хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.
Гэрлэлт болон төрөлт огцом буурч байгаа нь ажиллах хүчний хомсдол, хүн амын хурдацтай хөгшрөлтөөс үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийг эрмэлзэж буй Бээжингийн хувьд ноцтой сорилт болж байна. 2013 оноос хойш буураад байсан гэрлэлтийн тоо “Ковид”-ын хатуу хөл хориог цуцалсны дараа 2023 онд өссөн боловч өнгөрсөн онд эргээд буурчээ.
Бямба гарагт танилцуулсан тайлан мэдээнээс үзэхэд, гэр бүл цуцлалт бага зэрэг өссөн байна. Өнгөрсөн онд 2.6 сая орчим хос гэрлэлтээ цуцлуулсан нь 2023 оныхоос 28 мянгаар нэмэгджээ. 2021 оноос хойш Хятад улс гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргаж буй хүмүүст 30 хоногийн “тайвшрах” хугацааг олгож байгаа боловч энэ нь нэгэнт бүтэлгүйтсэн, хүчирхийлэлд автсан гэр бүлээ цуцлуулах гэсэн эмэгтэйчүүдийн зовлонг улам нэмэгдүүлж байж магадгүй хэмээн зарим хүн шүүмжилж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Хятадад гэрлэгсдийн тоо түүхэн доод үзүүлэлтэд хүрчээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20