БЕРЛИН, 2025 оны хоёрдугаар сарын 7 /DW/. Америкийн тэрбумтан Илон Маск үндсэрхэг үзэл баримтлалтай намыг дэмжсэн үг хэлснээс хойш Германд “Tesla” компанийн автомашины борлуулалт нэгдүгээр сард огцом буурчээ.
Германы Холбооны авто тээврийн газраас /KBA/ мэдээлснээр, нэгдүгээр сард ердөө 1277 шинэ “Tesla” автомашин бүртгэгдсэн нь 2024 оны мөн үеийнхээс 59.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
“Tesla”-гийн автомашинууд 2022 онд Германы зах зээлд борлуулалт сайтай байсан бөгөөд хамгийн олон машин борлуулсан цахилгаан машины брэнд болж байлаа. Харин сүүлийн үеийн тоо баримтууд тэс өөр дүр зургийг харуулж байна.
Нөгөөтээгүүр, батерейгаар ажилладаг автомашины нийт борлуулалт 53.5 хувиар өссөнийг тайланд дурджээ. Засгийн газар татаасыг цуцалснаас хойших өнгөрсөн нэг жилийн хугацаанд Германд “Tesla” болон бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт буураад байжээ.
И.Маск өнгөрсөн 12 дугаар сард Германы хэт барууны үзэлт “Германы төлөөх өөр сонголт” /AfD/ намыг дэмжсэн нь шүүмжлэл дагуулсан юм. Үүнээс хойш Америкийн тэрбумтан AfD-ын дарга Алис Вайделийг дэмжиж байгаагаа нэг бус удаа илэрхийлжээ. Тус нам энэ сарын сүүлчээр болох Германы парламентын сонгуулийн өмнө явуулж буй санал асуулгын дүнгээр хоёрдугаарт жагсаж байна.
И.Маск мөн Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер тэргүүтэй эрх баригчдыг шүүмжилжээ. Тухайлбал, 12 дугаар сард Ф.Штайнмайерыг “ардчиллыг эсэргүүцдэг дарангуйлагч” гэж буруутгаж, Канцлер Олаф Шольцыг доромжилсон утгатай үг хэлсэн байна.
“Tesla”-гийн гүйцэтгэх захирлын зан байдал нь “маш их хор хөнөөлтэй” гэж Герман дахь Автомашины судалгааны төвийн захирал Фердинанд Дуденхоффер Франс Пресс агентлагт ярьжээ. И.Маск мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолын үеэр нацистуудын мэндчилгээтэй төстэй дохио зангаа хэрэглэснийхээ төлөө шүүмжлэлд өртөж байв.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Германд “Tesla”-гийн борлуулалт 59 хувиар буурчээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02