Тайванийн эрх баригчид төрийн болон хувийн хэвшлийн компьютерүүдийн гүйцэтгэлийн нийт хүчин чадлыг 2029 он гэхэд 1200 петафлопс болгон нэмэгдүүлэх зорилгоор “Бие даасан хиймэл оюун (AI)” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэхүү хөтөлбөр нь Тайванийг “хиймэл оюуны арал” болгон хувиргах зорилготой гэж “Taipei Times” сонинд бичсэн байна.
Янз бүрийн мэдээллээр, Тайванийн төрийн байгууллагуудын компьютерүүдийн тооцоолох хүчин чадал 19 орчим петафлопс бол хувийн хэвшлийнхийг оролцуулан тооцвол 103 петафлопс болох аж. Өнгөрсөн онд Тайвань энэ үзүүлэлтээр АНУ, Япон, Итали, Швейцар, Герман, Финланд, Хятад, Франц, Испани, Өмнөд Солонгосын дараа дэлхийд 11 дүгээрт оржээ.
Төрийн мэдлийн супер компьютерүүдийн гүйцэтгэлийн нийт хүчин чадлыг 2029 он гэхэд 480 петафлопс болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа Тайванийн Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл (NSTC) оны эхэнд мэдэгдсэн юм. Харин хувийн хэвшлийн супер компьютеруудын хүчин чадлыг оролцуулбал энэ үзүүлэлт энэ онд 1200 петафлопсыг давах ёстой гэж “Taipei Times” сонинд NSTC-ийн мэдээллээс эш татан бичсэн байна.
Тайванийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн хиймэл оюуны технологи бүхий супер компьютерыг энэ оны тавдугаар сараас ашиглаж эхлэх юм. Мөн супер компьютерүүдийн серверүүдийг байрлуулах, их хэмжээний өгөгдлийг хадгалах томоохон дата төв барихаар төлөвлөж байна. Өгөгдөл боловсруулах үүлэн төвийг энэ оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол хиймэл оюуны тооцооллын төвийг Тайнань хотод 2029 он гэхэд нээнэ гэж NSTC мэдээлжээ.
| Тайванийг "хиймэл оюуны арал" болгон хувиргана |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20