Франц улс 2024 оны эцэс гэхэд нийлүүлэх ёстой байсан олон зориулалттай “Mirage 2000-5” загварын сөнөөгч онгоцуудын эхний хэсгийг Украины талд хүлээлгэн өгчээ.
“Украины нисгэгчдийг Францад хэдэн сарын турш сургасны дараа эхний сөнөөгч онгоцуудууд Украинд ирлээ” гэж Францын Батлан хамгаалахын сайд Себастьен Лекорню олон нийтийн Х сүлжээнд бичжээ. Харин Украины Зэвсэгт хүчин хэчнээн тооны сөнөөгч онгоц хүлээж авсныг дурдсангүй. Францад бэлтгэгдсэн Украины нисгэгчдийн жолоодсон онгоцууд одоо "Украины тэнгэрийг хамгаалахад оролцоно" гэж С.Лекорню бичсэн байна.
Францын Агаарын цэргийн хүчинд ийм загварын 26 сөнөөгч онгоц байдгаас зургааг нь Украинд нийлүүлэхээр төлөвлөж байсныг BFMTV суваг мэдээлжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Mirage-2000” сөнөөгч онгоцны эхний хэсгийг 2024 онд багтаан Украинд нийлүүлнэ гэж өнгөрсөн оны зургаадугаар сарын эхээр мэдэгдэж байсан юм. Харин хугацааг 2025 оны эхний улирал болгон хойшлуулсныг Батлан хамгаалахын сайд Лекорню 10 дугаар сард мэдэгдсэн байна.
“Mirage 2000-5” бол “Mirage 2000” байлдааны онгоцны шинэчилсэн загвар юм. Уг сөнөөгч нь сайжруулсан радартай бөгөөд агаар-агаар ангиллын “Mica” пуужин, мөн Украинд нийлүүлж буй Францын "SCALP-EG" далавчит пуужингуудаар зэвсэглэжээ.
| "Mirage 2000-5" сөнөөгч онгоцууд Украинд иржээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20