Өнгөрсөн 12 сарын 25-нд Азербайжаны Баку хотоос чечений Грозный хот руу нисэж байсан “Азербайжан эйрлайнз” нисэх компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон нь онгоцны гол чухал системүүд гадны биетэд өртөж гэмтсэнээс шалтгаалсан гэдэг урьдчилсан дүгнэлт гарлаа. Тухайн “Эмбрэер” онгоцыг үйлдвэрлэсэн Бразил улсад онгоцны хар хайрцгуудын мэдээллийг шинжлүүлсэн хариунд тулгуурлан Казахстаны тээврийн яамнаас энэ дүгнэлтээ нийтлүүлсэн байна.
Азербайжан эйрлайнз”-ийн 8243 дугаарын нислэг үйлдэж байсан Embraer ERJ 190-100 нисэх онгоц гэнэтийн нөхцөл байдал үүссэний улмаас Казахстаны Актау хот орчимд ослын буулт хийх үедээ осолдож 38 хүн амь үрэгдэж, 29 хүн гэмтэж бэртсэн. Тэгвэл сая гарсан дүгнэлтээр, энэ онгоцны тог тохируулагч болон их биений олон газарт нэвт болон битүү олон тооны гэмтэл учирсан гэж дүгнэжээ. Мөн онгоцны “гадна талд хоёр ч удаа учир битүүлэг чимээ” гарсны дараа онгоцны гидравлик системд гэмтэл учруулсан үл мэдэгдэх металл хэлтэрхийнүүдийг мөрдөгчид гаргаж авсан байна. Эдгээр гадны биетүүдийн гарал үүслийг тогтоох нэмэлт шүүхийн мөрдлөг явагдахыг мэдээлсэн байна.
Онгоцыг шувуутай мөргөлдсөн, эсвэл хүчилтөрөгчийн баллон дэлбэрсэн зэрэг өмнө яригдаж байсан нөхцөл шалтгаанууд тогтоогдоогүй байна. Харин гадны биет буюу ямар нэгэн пуужин, сумны цохилтод өртсөний улмаас осолдоход хүргэсэн гэсэн дүгнэлтийг шинжээчид гаргасан байна.
Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын журмын дагуу одоо энэ дүгнэлтэд үндэслэн ослын шалтгааны талаарх эцсийн тайланг ослоос хойш 1 жилийн дотор багтаан эцэслэн гаргах ёстой байна. Энэ онгоц сүйрснээс 3 хоногийн дараа Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев онгоцыг санаатай эсэх нь тодорхойгүй боловч Орос нутгаас буудаж сөнөөсөн нь ил болсон гэж мэдэгдэн, ОХУ гэм буруугаа хүлээж уучлалт эрэх, мөн гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж осолд өртсөн зорчигчид, багийн гишүүд болон улсад нь нөхөн төлбөр олгох шаардлага тавьж байсан юм. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин харин энэ ослыг эмгэнэлтэй хэрэг явдал хэмээн уучлалт эрсэн. Гэхдээ осолд Москва буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй гэж хэвлэлүүд уламжилж байна.
| “Азербайжан Эйрлайнз”-ийн онгоц осолдсон шалтгаан гадны биетэд өртсөнөөс үүдсэн |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02