Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн 40 насны төрсөн өдрийг тохиолдуулан Нью-Йорк хотын “Times Square” талбайд түүний хөшөөг босгожээ.
Италийн алдарт уран барималч Сержио Фурнари “Роналдуг зөвхөн тамирчны хувиар төдийгүй дэлхий даяарх олон сая, тэрбум хүнд урам зориг өгсөн соёлын шүтээн болгон мөнхжүүлэх” зорилгоор 3.6 м гаруй өндөр хүрэл баримлыг бүтээсэн байна.
“Криштиану Роналду бол энгийн нэг хөлбөмбөгчин биш бөгөөд тууштай байдал, гайхамшигт ур чадвараараа дэлхий дахины эв нэгдлийг бэлгэдэгч болж чадсан нь энэхүү бүтээлээ туурвих урам зоригийг надад өгсөн” гэж С.Фурнари ярилаа.

Ногоон, улаан, алтан шаргал өнгүүдийг хоршуулан бүтээсэн хөшөө олны анхаарлыг тэр даруй татаж, Португалын далбааг намируулсан шүтэн бишрэгчид хөшөөний эргэн тойронд олноор цугларсан байна.
Өмнө нь К.Роналдугийн өөр нэгэн хөшөөг Португалын нисэх онгоцны буудалд 2018 онд байрлуулж байсан боловч түүний царай төрхийг адилхан урлаж чадаагүй гэх олны шүүмжлэлд өртсөн тул жилийн дараа буулгаж байсан юм.
К.Роналду тамирчны урт удаан замналдаа олон шагналыг хүртсэн бөгөөд “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”-д хүчин зүтгэж, Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд ДАШТ-д оролцож байв.

Сүүлийн есөн жилийн дөрөвт нь “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар шалгарсан К.Роналду нийгмийн сүлжээний платформууд дээрээ тэрбум гаруй дагагчтай. Тэрбээр одоо Саудын Арабын мэргэжлийн лигийн “Аль-Наср” клубт тоглож байна.
Уран барималч С.Фурнари ярихдаа, өөрийнх шинэ бүтээл К.Роналдуд урам зориг өгч, бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчнийг ДАШТ-д түрүүлэхэд түлхэц болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. “Роналду бэлтгэлээ сайн базааж, сэтгэл санаагаар өөдрөг байвал 2026 онд дэлхийн аварга болно гэдэгт би итгэлтэй байна” гэж С.Фурнари хэллээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Роналдугийн хөшөөг “Times Square”-д босгожээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20