Өчигдөр буюу 2-р сарын 4-нд БНХАУ-ын Худалдааны яам болон Сангийн яамнаас Хтус улс АНУ-ын эсрэг хэд хэдэн хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Энэ тухай албан мэдээнд: "2025 оны 2-р сарын 1-нд АНУ-ын Засгийн газар фентанил зэрэг асуудлыг үндэслэл болгон, АНУ-д импортолж буй Хятадын бүх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулахаа зарласан. АНУ ганц талын татвар ногдуулсан нь Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд энэ нь өөрийн асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй төдийгүй Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг ч тасалдуулж байна.
"БНХАУ-ын гаалийн татварын тухай хууль", "БНХАУ-ын Гаалийн тухай хууль", "БНХАУ-ын Гадаад худалдааны тухай хууль" зэрэг хууль тогтоомж, олон улсын эрх зүйн үндсэн зарчимд нийцүүлэн, Хятадын Төрийн зөвлөл 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн импортын зарим бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж байна.
1. Нүүрс, шингэрүүлсэн хийнд 15 хувийн татвар ногдуулна.
2. Нефт, хөдөө аж ахуйн машин механизм, бохирдол их ялгаруулах автомашин, пикап машинд 10 хувийн татвар ногдуулна.
3. АНУ-аас гаралтай хавсралтад орсон импортын барааны хувьд одоогийн мөрдөж буй тарифын хувь хэмжээг үндэслэн зохих тарифыг ногдуулна. Одоогийн мөрдөж буй бондын болон татварыг хөнгөлөх/чөлөөлөх бодлого өөрчлөгдөхгүй бөгөөд нэмэлт тарифыг бууруулахгүй, чөлөөлөхгүй." гэжээ.
Эх сурвалж: "Sonin.mn"
| БНХАУ АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахаа зарлав |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38