Казахстан улс 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тус улсын Актау хотын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон Азербайжаны агаарын тээврийн онгоцны ослын нөхцөл байдлын талаарх урьдчилсан тайланг нийтэлжээ.
Тус онгоц Баку хотоос Грозный руу нисч байсан боловч "гадны нөлөөний улмаас" газардах үедээ удирдлагаа алдсан гэж Азербайжаны эрх баригчид өмнө нь мэдэгдээд байсан юм. Энэхүү онгоцны сүйрлийн улмаас онгоцонд явсан 62 зорчигч, багийн таван гишүүнээс онгоцны сүүл хэсэгт сууж явсан 29 хүн амьд үлдсэн юм.
Харин тус онгоц зенитийн пуужинд оногдсон байж болзошгүй гэмтлийн зураг олон нийтийн сүлжээнд гарсан бөгөөд онгоцыг газар-агаар ангиллын пуужингаар харвасан гэж олон тоймчид нотолж байсан юм.
Тэгвэл онгоцны GPS систем ажиллахгүй байсан бөгөөд онгоц хоёр ч удаа гадны ямар нэгэн нөлөөлөлд өртсөн болохыг Казахстаны тайланд тэмдэглэжээ. Тодруулбал, онгоцны их бие, түүний дотор удирдлагын системд ямар нэгэн цохилтын элементүүд гэмтэл учруулсан болохыг баталсан байна. Харин нисэх багийн гишүүдийн диспетчерүүдтэй хийсэн ярианаас үзэхэд Азербайжаны онгоц Оросын ойролцоох нисэх онгоцны буудлуудад буухад саад байгаагүй бөгөөд нисгэгчид яагаад Актау нисэх онгоцны буудлыг сонгосон нь тодорхойгүй хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: BBC
| Казахстанд осолдсон Азербайжаны агаарын тээврийн онгоц хоёр удаа гаднын цохилтод өртсөн болохыг нотолжээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02