ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 5 /BBC/. АНУ-ын Шуудангийн алба /USPS/ эх газрын Хятад болон Хонгконгоос илгээмж авахаа түр зогсоожээ. Энэхүү шийдвэрт захидал хамаарахгүй гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Мөн илгээмж хүлээн авахыг түр зогсоох хугацаа “дахин мэдэгдэл гаргах хүртэл” үргэлжилнэ гэдгийг мэдэгдсэн боловч уг шийдвэрийн талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. USPS алба энэ талаар тодруулах гэсэн BBC News-ийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас Америк руу экспортолж буй бүх бараанд 10 хувийн нэмэлт татвар ногдуулсны дараа ийм шийдвэр гарч байна. Мөн Д.Трампын зарлигийн дагуу 800 ам.доллар ба түүнээс доош үнэтэй барааг татвар төлөхгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байсныг хүчингүй болгосон юм. “Shein”, “Temu” зэрэг Хятадын цахим худалдааны томоохон компаниуд Америкийн сая сая хэрэглэгчид хүрч үйлчлэх болсон тул “de minimis” гэж нэрлэгддэг татварын шалгалт сүүлийн жилүүдэд улам чангарчээ. Дээр дурдсан хөнгөлөлтийг ашиглан илгээмж илгээх нь ихээхэн нэмэгдэж байгаа тул шалгалт хийхэд улам хүндрэлтэй болж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| АНУ-ын шуудангийн алба Хятад, Хонконгоос илгээмж хүлээн авахаа зогсоожээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38