ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 5 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Цагаан ордонд мягмар гарагт хүлээн авч уулзах үеэрээ Газын зурвасын иргэдийн ирээдүй, НҮБ-ын үйл ажиллагааны талаар хэд хэдэн мэдэгдэл хийлээ. Тэрбээр мягмар гарагт Б.Нетаньяхутай хэлэлцээ хийхийнхээ өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ, хүчирхийллээс айхгүйгээр амьдрах боломжтой газарт палестинчуудыг бүрмөсөн нүүлгэн шилжүүлэх саналыг дэмжиж байна гэжээ.
Газын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжийн талаар Иордан, Египет болон бүс нутгийн бусад орны эрх баригчидтай хэлэлцэж байгаа гэдгээ Д.Трамп мэдэгдээд “хүмүүс буудуулж амиа алдахгүй, аз жаргалтай байх сайхан улс оронд үүрд нүүлгэн шилжүүлэх талаар” тохиролцох хүсэлтэй байгаагаа онцолжээ.
"Би Газын талаар олон хүнээс огт өөр бодолтой. Тэдэнд сайхан, шинэ газар нутаг өгч, бүтээн байгуулалт, хөгжилд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүсийг олж, тав тухтай амьдрах боломжоор хангах хэрэгтэй гэж би бодож байна" гэж Д.Трамп хэлсэн байна. Палестин болон Арабын удирдагчид түүний саналд хэрхэн хандах талаар асуухад Д.Трамп "Палестинчууд тэнд үлдэх эсэхийг би мэдэхгүй" гэж хариулжээ. Гэхдээ тэрбээр дараа нь хэлэхдээ "тэд Газад буцаж ирэхийг хүсэхгүй" гэж нэмж дурдсан байна. АНУ-д террорист байгууллага гэж үздэг ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалын төлөөлөгч болох Самми Абу Зухри Д.Трампын хэлсэн үгийг шүүмжлээд Ойрх Дорнодод "эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн жор" гэж мэдэгджээ.
Тэрбээр мэдэгдэхдээ “Бид үүнийг бүс нутагт эмх замбараагүй байдал, хурцадмал байдлыг бий болгох жор гэж үзэж байна. Газын зурвас дахь палестинчууд эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй. Үнэхээр хэрэгтэй зүйл бол ард түмнийг эх орноос нь хөөх бус харин эзлэн түрэмгийллийг зогсоох явдал мөн" гэжээ.
Палестины газар нутаг олон жилийн турш хүн амьдрах боломжгүй болно гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн элч төлөөлөгч Стив Виткофф мэдэгдсэн нь Газын зурвасыг таван жилийн дотор сэргээн босгох тухай заалт бүхий гал зогсоох хэлэлцээрийн гурав дахь үе шатыг хэрэгжүүлэхэд эргэлзээ төрүүлжээ. Сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ Д.Трамп хэлэхдээ "НҮБ-д ихээхэн нөөц бололцоо” байгаа хэдий ч “хамтран ажиллах” ёстойг онцолсон байна. Тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлтэй хийж буй хамтын ажиллагааг зогсоох тухай, мөн Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийн (UNRWA) санхүүжилтийг зогсоох тухай зарлигийнхаа талаар тайлбар хийхдээ ийнхүү мэдэгджээ. Д.Трамп Ерөнхийлөгч болсноос хойш Цагаан ордонд уригдан ирсэн анхны гадаад орны удирдагч бол Б.Нетаньяху бөгөөд энэ нь Израиль, АНУ-ын хоорондох эвдэршгүй хэлхээ холбоог бэлгэдэж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Газын зурвасын палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг Д.Трамп санал болгожээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02