СТОКХОЛМ, 2025 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Швед дэх насан туршийн боловсролын төвд нэгэн этгээд гал нээсний улмаас 10 хүн амиа алдсан тухай тус улсын цагдаа нар мягмар гарагт мэдэгджээ.
Стокхолмоос баруун зүгт 200 км-ийн зайд оршдог Оребро хотын оюутны хотхонд энэ хэрэг гарчээ. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон үүнийг “гэм зэмгүй хүмүүсийн эсрэг харгис хэрцгийгээр хүч хэрэглэсэн явдал” гэж тодорхойлжээ.
Энэ бол Шведийн түүхэнд хамгийн олон хүнийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Цагдаа нар уг эмгэнэлт явдлыг “хүний амь хөнөөхийг завдсан, галдан шатаасан, галт зэвсэг хууль бусаар ашигласан” гэмт хэрэг гэж тодорхойлсон ба терроризмын сэдэлтэй хэмээн үзэхгүй байгаа ажээ. Орон нутгийн цагдаагийн газрын дарга Роберто Эйд Форест хэлэхдээ, гал нээсэн этгээд гэмт хэргийн бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой эсэх талаар мэдээлэл алга гэсэн байна. Цагдаа нар гэмт этгээдийг устгасан бөгөөд тэрбээр ганцаараа хэргийг үйлдсэн гэж үзээд, цаашид аюулгүй хэмээн олон нийтийг тайвшруулжээ.
Хэргийн газарт түргэн тусламж, аврах алба, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Уг хэрэг насанд хүрэгчдэд зориулсан Рисбергска гэдэг сургуулийн байранд гарчээ. Тус сургууль нь бусад боловсролын байгууллага байрладаг хотхонд байдаг бөгөөд энд хүүхдүүдэд зориулсан байгууламжууд бий.
Иймээс сурагчдыг хэрэг гарсан сургууль болон ойролцоох бусад байгууламжид тусгаарласан байна. Шведийн сэтгүүлч Жеспер Бенгцсоны мэдээлснээр, 10 хүн шархдаж, дөрөв нь эмнэлэгт хүргэгджээ. Шведэд сургууль дээр гал нээх явдал маш ховор гардаг бөгөөд өмнө нь үйлдсэн халдлагуудын үеэр гэмт этгээдүүд хутга болон бусад төрлийн хүйтэн зэвсэг ашиглаж байжээ. Хэрэг гарсан насан туршийн боловсролын төвд ихэвчлэн боловсролоо дээшлүүлж буй оюутнууд, мөн швед хэл сурч буй цагаачид байдаг гэж Ж.Бенгцсон тайлбарласан байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Шведэд сургуулийн байранд гал нээсний улмаас 10 хүн амиа алджээ |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41