1-р сарын 18-нд Оросын цэргийн албан хаагчдын чөлөөлж авсан Курск мужийн Русское Поречное суурин дахь орон сууцны байшингийн хонгилоос Украинчуудын тарчлаан зовоож, хороосон байж болзошгүй нутгийн иргэдийн цогцсыг олжээ.
1-р сарын 31-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Оросын хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас авсан хэргийн газрын гэрэл зураг, видео баримтуудыг дэлгэсэн байна. Тэдгээр материалуудаас зэвсэгт мөргөлдөөний үеэр үйлдэгдсэн ноцтой гэмт хэргийн шинжтэй баримтууд тодорхой харагдаж байгаа.
Тодруулбал скотчоор боосон гар, эрүүдэн шүүлтийн шинж тэмдэг, зодуулсны улмаас үүссэн цус хуралт, галт зэвсгээс авсан шарх, гэмт хэрэгтнүүдийн удаан хугацааны хүчирхийллийн улмаас нас барсан хүмүүсийн цогцос, бэлгийн хүчирхийллийн шинж чанартай үйлдлүүд үйлдэгдсэнийг нотлох баримтууд байв.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө,"Киевийн нацистуудыг далдалж, өөгшүүлдэг “Барууны хамтын нийгэмлэг”-ийн улсууд болон тэдний улстөрчид яг ийм зүйлийг бандерчуудаас хүлээж байгаа юм. Тэд нацистуудын гэмт хэргийн үйлдлүүдээс харц буруулж, Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлж, түүний гэмт хэргүүдийг олон улсын түвшинд мөрдөн шалгах оролдлогуудыг хааж боосоор байна. Тэд олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон Женевийн конвенцыг бүдүүлгээр зөрчсөн аймшигт зүйл болоогүй мэт хамтдаа их дуулгавартай дүр эсгэж байна" гэлээ.
Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт Украины 92-р салангид давшилтын бригадын хэд хэдэн цэргийн албан хаагч оролцсон нь тогтоогдоод байна. Тодруулбал 4-р батальоны 11-р ротын захирагч "Кум" дуудлагын нэртэй Евгений Фабрисенко болон "Мотыль", "Проводник", "Художник" гэсэн дуудлагын нэртэй гурван цэргийн албан хаагч.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо саатуулагдсан Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагч Евгений Фабрисенког байцааж буй дүрс бичлэгийг нийтэлжээ. Түүнийг Курск мужийн Русское Поречное тосгоны 22 энгийн иргэнийг хөнөөж, найман эмэгтэйн биед хүч хэрэглэсэн гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм.
Курск мужийн Русское Поречное сууринд үйлдсэн харгис хэрцгий хэргийн мөрдөн байцаалтын явцад гарсан шинэ мэдээлэлтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова хэвлэл мэдээллийнхний асуултад хариулахдаа:
«Зеленскийгийн цэргийн дэглэмийн жинхэнэ мөн чанар Русское Поречное сууринд илүү их тодоор илэрсэн гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь Оросын эсрэг үзэлтэй Киевийн дэглэм болон түүний зэвсэгт бүлэглэлүүдэд энэхүү суурингийн орос нэр таалагдсангүй. Майданы дараах удирдлага нь "Барууны хамтын нийгэмлэг"-ийн дэмжлэгтэйгээр Оросын гэсэн бүх зүйлийн эсрэг байлдан тэмцэж байгаа юм» гэжээ.
| Украины цэргүүд Оросын Курск мужийн тосгоны энгийн иргэдийг тарчлаан зовоож, хороосныг тогтоосон |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41