"Squid Game" цувралын хоёрдугаар бүлэгт тоглосон Ли Жү-Сил хорт хавдрын онош сонссоноосоо хойш гурван сарын дараа нас баржээ. 81 настай Ли Жү-Сил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ходоодны хорт хавдраар өвдсөн. Улмаар хоёрдугаар сарын 2-ны өдөр Өмнөд Солонгосын Уйжонбу хот дахь гэртээ нас баржээ.
Түүний нас барсан тухай мэдээ цахим сүлжээнд асар хурдацтай тархаж, "Squid Game"-ын үзэгчид эмгэнэлээ илэрхийлсээр байна. Тэдний сэтгэгдлээс дурдвал, "Бурхан минь, үгүй байлгүй дээ. Миний хамгийн хайртай эмээ амар амгалангийн оронд очих болтугай", "Тэр үнэхээр гайхалтай жүжигчин байсан", "Ахмад жүжигчин Ли Жү-Сил ходоодны хорт хавдартай тэмцэж байгаад харамсалтайгаар таалал төгсөв. ‘Squid Game’-ын дүр болон бусад олон дүрээрээ тэр мөнхийн өвийг үлдээжээ" гэх зэргээр бичжээ.
Солонгосын олон ангит киноны од тэрээр 30 жилийн өмнө хөхний хорт хавдраар өвдөж байв. Тухайн үед түүнд нэг сарын нас л байгаа гэсэн хэдий ч тэр 13 жил өвчинтэйгөө тэмцжээ.
Оршуулах ёслол энэ Лхагва гаригт болно.
Ли Жү-Сил 1964 онд уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхлөхөөс гадна дуу оруулагчаар ч ажилладаг байв. Түүний тоглосон "The Uncanny Counter", "Train to Busan" зэрэг олон алдартай кино бий.
Дашрамд дурдахад, "Squid Game" цувралын хоёрдугаар бүлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн. Үүнээс хойш 126.2 сая гаруй хандалт авч, "Netflix"-ийн дээд амжилтыг эвджээ.
ЭХ СУРВАЛЖ: MIRROR
| "Squid game"-ын жүжигчин Ли Жү-Сил нас баржээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20