АНУ-ын Армийн "Black Hawk" нисдэг тэрэг Вашингтон хотын захад байрлах Рейган үндэсний нисэх онгоцны буудлын ойролцоо зорчигч тээврийн онгоцтой мөргөлджээ. Одоогийн байдлаар хүний амь нас эрсдээгүй ч "Black Hawk" нисдэг тэрэг нисэх зурвас руу ойртож байхдаа мөргөлдсөн гэж Холбооны нисэхийн удирдлага болон Нийслэлийн цагдаагийн газраас мэдэгдэв.
Албаныхны мэдээлснээр, мөргөлдсөн онгоц нь Канзас мужийн Вичита хотоос ниссэн "American Airlines" компанийн 5342 дугаар нислэг байсан. Ослын дараа Рейганы үндэсний нисэх онгоцны буудлын бүх ажиллагааг түр зогсоосон бөгөөд “Онцгой байдлын албаныхан нисэх онгоцны буудалд гарсан ослын эсрэг хариу арга хэмжээ авч байна. Терминал нээлттэй хэвээр байна" гэж нисэх буудлын удирдлага "Х" хуудаснаа нийтэлсэн байна. "American Airlines" компанийн осолдсон онгоц Вашингтон хотын дундуур урсдаг Потомак гол унасан бөгөөд бүс нутгийн эрх баригчид бүх зорчигчдыг аврах ажиллагааг эрчимжүүлэхийг тушаажээ. Канзас мужийн сенатч Жерри Моран, Рожер Маршалл нар Потомак голд унасан нисэх онгоцны талаар эрх баригчидтай холбогдож, яаралтай тусламжийн ажиллагаа явуулахыг уриалсан6 Осол юуны улмаас гарсан нь тодорхойгүй байгаа.

Гэхдээ сенатч Рожер Маршалл зорчигч тээврийн онгоц 60 орчим зорчигчтойгоор Вичита хотоос ниссэн болохыг баталсан байна.
Харин мөргөлдсөн "Black Hawk" нисдэг тэрэгт гурван цэргийн алба хаагч байжээ. Осол гарах үед Вашингтоны цаг агаар 10 хэмийн дулаан байсан ч Потомак голын ус дөнгөж 1 хэмийн дулаантай байсныг АНУ-ын Цаг уурын алба анхааруулсан. Тиймээс осолдсон онгоцонд байгаа зорчигчид хүйтний цочрол мэдрэх эрсдэлтэйг сануулж, аврах ажиллагааг түргэсгэхийг хүсэв.
Хүйтний цочрол мэдэрсэн тохиолдолд хяналтгүй, хурдан амьсгалах, амьсгал давчдах зэрэг физиологийн хариу урвалыг өдөөдөг байна.
Одоогийн байдлаар, тус бүс нутгийн бараг бүх хууль сахиулах байгууллага эрэн хайх, аврах ажилд дайчлагдаж байна гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж "CNN" агентлагт мэдээлэв. Мөн осолдсон онгоцноос зорчигчдыг аврахаар онцгой байдлын шумбагчид ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
| "American Airlines"-ын онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж, осолджээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02