Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхийг үгүйсгээгүй боловч энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах боломж байгаа эсэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эргэлзэж байна. Зеленскийг Украины хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэхгүй байгаагаа тэрбээр мягмар гарагт төрийн мэдлийн "Россия 1" телевизийн сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна.
“Яриа хэлэлцээг хэнтэй ч хийж болно, гэхдээ тэрбээр хууль ёсны эрхгүй учраас ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурах эрхгүй. Хэрвээ тэр хэлэлцээнд оролцохыг хүсвэл би эдгээр хэлэлцээг хийх хүмүүсийг нэрлэнэ" гэж В.Путин хэлжээ.
Ийнхүү тус улсад сонгууль товлосон хугацаандаа явагдаагүйн улмаас Украины Ерөнхийлөгч албан тушаалдаа үлдэх боломжгүй гэж үзэж байгаагаа В.Путин дахин илэрхийллээ. Гэхдээ Украинд дайн болж байгаа гэсэн шалтгаанаар В.Зеленский төрийн тэргүүн хэвээр байна гэсэн зөвшилцөл бий. Үүний зэрэгцээ Путин өөрөө хууль ёсны дагуу сонгогдсон эсэхэд Оросын сөрөг хүчнийхэн эргэлздэг. 2024 оны дөрөвдүгээр сард Европын парламент ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн болон Орост эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт болсон санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг Европын Холбооны орнуудад хандан уриалж байв.
В.Путин мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар өөртэй нь хэлэлцээ хийхийг хориглосон В.Зеленскийн зарлигийн талаар дахин дурджээ. Тэрбээр хэлэхдээ, ОХУ-тай хэлэлцээ хийх боломжийг нээхийн тулд энэ зарлигийг хүчингүй болгох ёстой бөгөөд үүнийг Дээд Радагийн дарга хийх боломжтой гэв.
Оросын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, мөн Барууны орнууд Украинд санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлэхээ зогсоовол дайн хоёр сарын дотор дуусна гэж мэдэгджээ. Түүнчлэн 2022 оны хавар В.Зеленскийтэй биечлэн уулзахад бэлэн байсан, тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд энэ талаар "дохио илгээсэн" гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Зеленскийтэй энхийн хэлэлцээр байгуулахаас Путин татгалзжээ |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41