Өчигдөр /2025.01.28/ орой БНСУ-ын Гимхэ нисэх онгоцны буудлаас хөөрөх гэж байсан онгоцонд гал гарлаа. Хонконгийн чиглэлд хөөрөх гэж байсан Air Busan-ы уг онгоцонд 169 зорчигч болон хөлгийн багийн зургаан гишүүн байжээ. Галын үеэр бүх зорчигчийг ослын гарцаар аюулгүй гаргасан бөгөөд гурван хүн хөнгөн бэртсэн байна. Албан мэдээллээр орон нутгийн цагаар 22:30 цагийн үед онгоц хойд хэсгээсээ шатаж эхэлсэн. Гал сөнөөгчид цагийн дотор аюулгүй байдалд оруулж, одоогоор гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
| БНСУ-ын Гимхэ буудлаас Хонконг руу хөөрөх гэж байсан онгоцонд гал гарлаа |
2026-07-26 11:18:09
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14