Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссель хотод уулзах үеэрээ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг дахин сунгахаар тохиролцжээ. Энэ тухай ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мэдээлсэн байна.
"ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Орост тавьсан хоригийг дахин сунгахаар дөнгөж сая тохиролцлоо. Ингэснээр дайныг санхүүжүүлэхийн тулд олж буй Москвагийн орлогыг хаасаар байх болно. Оросын тал учруулсан хохирлоо төлөх ёстой" гэж К.Каллас олон нийтийн X сүлжээнд бичжээ.
ЕХ-ноос Орост тавьсан хоригийг дахин зургаан сараар сунгах эсэх нь Унгар улс уг шийдвэрт хориг тавина гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор тодорхойгүй байсан юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хоригийг сунгах асуудлыг Украинаар дамждаг Оросын хийн тээврийг сэргээхтэй холбож байв.
Украины хийн хоолойгоор дамжуулан Европт хий нийлүүлэх асуудлаар Киевтэй хэлэлцээгээ үргэлжлүүлнэ, Унгар, Словак улсуудыг уг хэлэлцээрт оролцуулахад бэлэн байна гэж Европын Комисс уулзалтын өмнөхөн мэдэгджээ.
"Унгар улс хүссэн эрчим хүчний аюулгүй байдлын баталгаагаа авлаа. Европын Комисс ЕХ-ны гишүүн орнууд руу чиглэсэн байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг хамгаалах үүрэг амлалтаа үргэлжлүүлэн биелүүлнэ" гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Орост тавьсан хоригийг сунгахаар тохиролцжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20